“Их засаг кинг“ зэрэг 3 сургууль төсвөөс тоног төхөөрөмж худалдан авах ₮7 тэрбумын ТӨСӨВ хүссэн өргөдөл өгчээ

Хувийн сургуулиудад төсвөөс 7 тэрбум хуваарилж түр ашиглуулах тоног төхөөрөмж авч өгч байгаа гэх мэдээллийн талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тодруулга хийлээ.
Энэ талаар Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодруулахад, " "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг сургууль хүсэлт өгсөн. Төсөв 2 янз. Хөрөнгө оруулалт гэж өчигдөр зөрүүтэй хэлсэн байсан.
Хэзээ ч улсын төсвийн мөнгөөр хувийн хэвшлийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авч өгөхгүй.
Хууль эрх зүйн хувьд ч боломжгүй. Тэгэхээр хамтарч ажиллах сургууль дээр зөвхөн хувьсах зардал л яригдана. Тэрнээс биш орчныг нь тохижуулж, лаборатори, сандал ширээ худалдаж авч өгч, байрыг нь түрээслэх асуудал байхгүй " гэв.

