Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бус ОЛБОРЛОЛТЫГ зогсоож, үр хойчдоо ГИШГЭХ ГАЗАР ҮЛДЭЭЕ

2018 оны 5 сарын 29

Image may contain: outdoor, nature and water

Байгаль дэлхийгээ хайрлах ухаанаар чандлан нууцлаж зүй тогтлыг нь алдагдуулахгүй гэсэндээ газар сэндийчих ухахыг цээрлэн хуулиндаа хүртэл хатуу хориглох зүйл заалт болгож оруулж байсан нь алсаа харсан өвгөдийн их ухаан байсныг өнөө бидний үеийнхэн хожимдоогүйдээ эргэн сэхээрэх цаг ирлээ.

Өнөөдөр зарим аймагт мал сүрэг бэлчих бэлчээр хомсдож, уурхайчдын ухсан нүхэнд унах, элдэв химийн бодисонд хордож үхэх эрсдэл маш өндөр байна. Улмаар хэдэн малчид хоорондоо бэлчээрээ булаалдах дээрээ тулдаг нь байдаг л үзэгдэл болсон аж. Энэ бол ашигт малтмал олборлолтын хууль бус үйл ажиллагааны нэгээхэн хэсэг. Ухаж сэндийчсэн газраа хуучин хэвэнд нь оруулахгүй юм аа гэхэд нөхөн сэргээлт хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан нь тодорхой. 

Монгол улсын хэмжээнд Цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2009 онд 112 хайгуулын зөвшөөрөл, 2010 онд 120 хайгуулын зөвшөөрөл, 1 ашиглалтын зөвшөөрөл, 2011 онд 108 хайгуулын зөвшөөрөл, 2 ашиглалтын зөвшөөрөл, 2012 онд 82 хайгуулын зөвшөөрөл, 2 ашиглалтын зөвшөөрөл олгосон бол үүнээс 2 жилийн дараа буюу 2014 онд 67 хайгуулын зөвшөөрөл 1 ашиглалтын зөвшөөрөл, 2015 онд 49 хайгуулын зөвшөөрөл, 5 ашиглалтын зөвшөөрөл, 2018 онд 21 хайгуулын зөвшөөрөл 9 ашиглалтын зөвшөөрөл олгосон байна. 

Цацраг идэвхит ашигт малтмалын хор хөнөөл нь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүйгээр байгаль асар  их хор хөнөөлийг үзүүлдэг нь тогтоогдсон. Энэ төрлийн ашигт малтмал олборлолтыг хуулийн дагуу хийхгүй бол бидний өмнө ирж болох аюул нэгээр нэмэгдэх эрсдэлтэй байна. 

Хэдхэн жилийн өмнө бид нар нинжа нарыг хүрз, түмпэн бариад шороо угаадаг хүмүүсээр төсөөлдөг байсан. Тэгвэл өнөөдөр эдгээр нинжа нар хүчин чадлаа нэмэгдүүлж техникжсэн байна. Одоогийн байдлаар эксковатор 321, усан буу 169, шороо зөөх 379 машиныг хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, ААН-үүд ашиглаж байна. Энэ мэтээр байгаль орчинд учирсан хохирол хэдэн тэрбумаар хэмжигдэх нь тодорхойгүй байна. 

Хамгийн сүүлд гаргасан мэдээгээр уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын хэмжээ 27068 га байгаагаас 11375 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийсэн гэсэн судалгаа байна. 

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хэн бүхэн Монгол газар нутагт ашигт малтмал олборлосон л бол эх нутгийн минь газрын хэвлий хөрсийг нь хуулаад шороог нь самраад орхих биш хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгөөд заншчихвал Монгол нутгийн хүн зон төдийгүй байгаль өөрөө таныг ивээх нь дамжиггүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57858
0 эможи

keyboard_arrow_up