Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эр хүн шиг байж, ид хаваараа гайхуулаач, бөхчүүд минь ээ

2018 оны 6 сарын 07

Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Даваа гарагаас эхлэн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу цэнгэлдэхэд ирж, наадмын бэлтгэлээ базаах гэнэ. Нэг талаар бөхчүүдээ дэмжсэн шинэлэг шийдэл гэж талархмаар. Гэхдээ нөгөө талаар зохиогдох ёстой барилдаанууд нь ээлж дараалан цуцлагдсанаас болж бөхчүүдийнхээ бэлтгэлийг хангах өөр боломжгүй болсон гэж бодохоор харамсмаар. Миний бие өмнө нь цөөнгүй бөхтэй уулзаж, ярилцлага хийж байлаа. Тэдний хувьд нэг зүйл дээр 100 хувь санал нэгддэг юм. Тодруулбал, барилдаан бол бөхчүүдийн хамгийн сайн бэлтгэл гэж. Энэ ч үнэний ортой. Бүтэн жилийн турш заал танхимд сайн барилдсан бөхчүүд наадмаар цолоо ахиулж, түрүүлж, үзүүрлэдэг жишиг сүүлийн жилүүдэд тогтоод буй. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат зэрэг сүүлийн жилүүдэд төрөн гарсан том цолтнууд бүгд л энэ давааг гэтэлж, амжилтад хүрсэн юм. Уг нь баяр наадам эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед бөхчүүд ганц гэлтгүй барилдаанд зодоглож, бэлтгэл сургуулилалтаа хэр таарсныг тандаж мэдэх учиртай.

Гэвч Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон дуусч өгдөггүй тэмцлийн улмаас сүүлийн дөрвөн хуваарьт барилдаан цуцлагдчихлаа. Одоо наадам эхэлтэл Чингэлтэй хайрханы хишиг болон наадмын сорилго гэсэн хоёр ч барилдаан болох ёстой. Гэвч зохиогдох эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр. Энэ хооронд холбоод нь тус тусдаа барилдаан зохион байгуулах гэж оролдлоо. Гэвч тасалбар үнэгүй, ирсэн үзэгчээс азтан шалгаруулж, автомашинаар байлна гээд байхад цэнгэлдэх хоосон л байв. Том цолтой бөхчүүд бүр тоож ч ирсэнгүй. Холбоо хоёр хуваагдсанаар сайн юманд хэзээ ч хүрээгүй, ард олны дунд нэр хүндээ улам алдана гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байхад талцаж маргалдсан хэвээр, хуваарьт барилдаанаа ч зохиож чадахгүй болчихоод байгаа нь монгол бөхийн олон зуун жилийн түүхэнд гарч байгаагүй эмгэнэл бас гутамшиг юм. Уг нь сөргөлдөгч талууд хоорондоо ойлголцож, учир зүй­гээ ололцох нь гэсэн найдвар төрж байсан нь саяхан. Бүр хоёр талаас ижил төлөөлөл оролцсон эвлэрлийн комисс хүртэл байгуулагдаж, хэд хэдэн уулзалт хийсэн удаатай.

Ингээд бүх маргааны үндэс болсон 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах, улмаар их эеэ дахин зарлаж, тэргүүнээ элдэв хэл амгүйгээр сонгох гээд тун ч зөв тохироонууд хийсэн юмсан. Гэвч нөгөө тал нь гэнэтхэн л оролцох боломжгүйгээ мэдэгдээд асуудлыг дахин гацааж орхив. Энэ янзаараа бол эвээр ойлголцоно гэдэг бүтэхгүй бололтой. Эндээс харвал шийдэх ганц гарц нь шүүх болж таарна. гэтэл өнгөрсөн 20 шахам жилд зөрчилдөгч талууд шүүхээр яваад юу олж долоосон билээ. Талцлыг улам дэвэргэж, асуудлыг таг гацааснаас цаашгүй. МҮБХ-г эсэргүүцэгчид Р.Ням­дорж, Д.Данзан нар л яваад өгвөл бүх юм болчих гээд байна гэж өчнөөн жил ярьсан, шүүмжилсэн. Тэдний хүслийг биелүүлээд нөгөө хоёр нь ажлаа өгчихлөө. Оронд нь Б.Сайнбаяр, Ц.Магалжав гээд нэр цэвэр, зөв үзэл бодолтой залуус гараад ирэв. Тэд хүчээр муйхарлаад үр дүнд хүрэхгүй гэдгийг ухаарч, нөгөө талдаа зөндөө л буулт хийж байгаа харагдах юм. Гэвч ойлголцдоггүй ээ. өөрсдөө идэвх санаачилга гаргахгүй, тэгсэн атлаа бусдын хийх гэснийг элдэв шалтаг заан тээг тавих.

Үндэсний дархлаа болсон эрийн гурван наадмаа хийж чадахгүйд хүрвэл юу болох вэ

Яг ямар санаатайг нь сүүлдээ ойлгохоо болилоо. Монголчууд бид бөхийн орон гэж бахархдаг ард түмэн. Спортын томоохон түүхэн амжилтуудыг бөхчүүд л түүчээлснийг хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч монголчууд хүү төрвөл бөх болгоно гэж бэлгэ­шээдэг ард түмэн. Гэтэл үлгэр дуурайл авч хүндэлдэг, гэр орныхоо хойморт зургийг нь бурханчлан залдаг өнөө нөхөд маань яс булаалдсан нохой мэт хоорондоо хэмлэлдэхийг харах ямар эмгэнэлтэй юм бэ. Бөхчүүд маань талцаад эхэлбэл юу болох билээ. Нөгөө үндэсний уламжлал, үндэсний дархлаа болсон эрийн гурван наадмаа хийж чадахгүйд хүрвэл юу болох вэ. Хэн нэгний хүсэл сонирхолд нийцээгүй л бол хэсэг бүлэг, дов жалгаараа эсэргүүцээд, бойкотолдог байдал сүүлдээ жишиг болвол яах вэ. Бөхийн ертөнц нь хоёр талцсан хэвээр байвал наадмын барил­ даанаа явуулж чадах уу, үгүй юу гэсэн асуудал хүртэл яригдана. холбоо тойрсон хэрүүлээс болж Монгол улс наадмынхаа бөхийн барилдааныг хийж чадсангүй гэвэл дэлхийд шившиг болно биз дээ. Аливаа муу юм сайнаасаа илүү хурдан тархдаг нь гачлантай. Тэгвэл үндэсний бөхийн холбоо тойрсон энэ маргаан бусад үндэсний спорт болох морь, сур харваандаа халдварлавал яах вэ. “Гацуурт”-ын Л.Чинбат, дар­хан аварга Х.Баянмөнх нар бол ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, нэр хүндтэй хүмүүс. Х.Баянмөнх аварга улсын наадамд 10 түрүүлснээс гадна олимпийн наадмаас мөнгөн медаль авч, дэлхийн аварга болж байсан хүчтэн. Үндэсний бөх болон чөлөөт бөхийн талбарт түүн шиг өндөр амжилт үзүүлсэн бөх өнөөг хүртэл гараагүй л байна.

Харин Л.Чинбат Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, олон түмэнд үнэлэгдсэн, бусдад үлгэр дуурайл болсон мундаг бизнесмен хүн. Гэвч бөхийн холбоог тойрсон муухай хэрүүлээс болж энэ хүмүүс нэр хүндээ ямар их алдаж байгаагаа ойлгодог болов уу. Та бүгдээс ганц л зүйл хүсье. Залуус та нарт буулт хийж, учир зүйгээ ололцох гэж өчнөөн удаа оролдлоо. Одоо монгол түмний бахархал болсон үндэсний бөхөө хүндлээд энэ ужгирсан хэрүүл тэмцлээ зогсоогооч ээ. Үүнээс чинь болоод үндэсний бөхийн, нийт бөхчүүдийн нэр хүнд шалдаа хүртэл унаад байна. Ард түмэн бөхчүүдээс тулга тойрсон хэрүүл биш, эр хүний ид хавыг гайхуулсан уран хурц барилдааныг л хүсэн хүлээж байгаа. Хэрэв холбооны тэргүүн болохыг хүсээд байгаа бол шударгаар өрсөлдөх эрх нь нээлттэй. Тэр ч байтугай их эед оролцох төлөөлөгчдийг хоёр талаас тэнцүүхэн томилъё гэсэн санал хүртэл тавиад байгаа шүү дээ. Харин бүхнийг гацааж, зог­соосон энэ хэвээрээ байвал олон түмэн та бүгдийг хэзээ ч сайнаар дурсахгүй. Тиймээс бөхөд хайр­ тай ард түмнээ хүндлээд наадмаас өмнө ойлголцолд хүрч чадна гэж найдья.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
58165
1 эможи

зочин
2018-06-07 23:18
Хэдэн жилийн өмнө зарим дебилүүд а.сүхбат зодог тайлсан тул бөх үзэхгүй гэж элийрч байж билээ.Гэтэл тэр нохой нь нандралон гэдэг гормоны стеройд бэлдмэл хэрэглэсэн сэжгийн новш байж таарсан.Үндэсний соёл тусгаар тогтнолын тулгуур болсон үндэсний бөхийг ийм сэжгийн амьтнаар арилжина гэдэг байж боломгүй үйлдэл юм.баянмөнхийг олон түрүүлсэн гэж өргөмжлөх шаардлагагүй.Тэр өөрөө их спортоос хөндийрсөн үедээ допинг хэрэглэж Цэрэнтогтох аваргыг давж байсан.Тэгээд өөрийн бузар туршлагаа сүхбат гэгч сэжгийн новшид уламжлуулсан.баянмөнх бол үсрээд зургаа түрүүлсэн л хүн.Бусад нь худлаа.
Зочин
2018-06-07 22:49
Баянмөнх.Чинбат нарын баатар цолыг хурааж бөхийн холбооны асуудалд оролцох эрхийг нь хасах хэрэгтэй. Монголд төр байгаа юм бол дураараа дургиж ард түмнийг хагаралдуулж байгаа этгээдүүдтэй хариуцлага тооцох цаг болжээ
er hun
2018-06-07 22:22
hehe odoo ch er hun gej helehed hetsuuhen emegchinguudiin erin tsag shdee
Зочин
2018-06-07 18:04
Х.Баянмөнх Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын үед ч хавчигдаад хэцүүдсэн гэж өөрөө ярьдаг. Энэ их хязгааргүй ёроолгүй шуналтнаас болоод бөхчүүд таарч тохирохоо болив. Энэ хөгшрөөд одоо зөнөж гүйцжээ. Дандаа залуусаа уруу татна. Тэр нүд анихаар хэв ёсондоо орж эвийг сахина аа.
Зочин
2018-06-07 16:39
Нямдоржийн нохой хуцаад бай
zochin
2018-06-07 15:31
Ene heden tenegiig uzsen uzeegui yalgaagui..Nairaa hiij mongo olj chadahgui ni geed uheh gej bgaa biz..ORK-uudin uzdeg show ni ene dee...
зочин
2018-06-07 14:59
Улсын цолтой бөхчүүд тэрбумтанууд болсон гэсэн шүү. Бөхчүүдэд зориулж хөшөө босгодогоо болох хэрэгтэй. Бүүр хуулиар...Нэг муу начинд хүртэл хөшөө босгосон харагддаг. Хэнтийнхэн 1О аваргын хөшөө босгоно гэж байсан. Аягүй болсон босгосон байх даа.
зочин
2018-06-07 14:58
бөхчүүдийг ард түмэн ямар их хүндэлдэг билээ дээ/ буян дааж амьдараарай гэдэг шиг хүндлэл хайрыг дааж амьдрах хэрэгтэй байна/.сүүлийн үед зодоон хэрүүл баривчлагдах гэж байгаа хүнийг хамгаалдаг тэнд л бөхчүүдийг хардаг болсон чинь хүндлэл буурч байна
Зочин
2018-06-07 14:47
Х.Баянмөнх одоо бүр давраад Төрийн наадмыг шантаажлана Увсын бөхчүүдээ барилдуулахгүй гэж тэнэгтэнэ дээ
Зочин
2018-06-07 14:42
Аврага Х.Баянмөнх ядраад байгаа юм болов уу даа Хөөрхий ! Увс аймгийн хэдэн Арслагуудыг муу юм руу уруу татаж янз бүрийн ааш аяг гаргаад л явах юм даа Хан Хэнтий нутгийнхан бас Увсынхан шиг сагсуураад байвал сагсуураад л байх байсан "Чингис хаан Хэнтий нутгийнх , Улсын наадамд хамгийн олон удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аврага Хэнтийнх , Монголын Нууц товчооны 750 жилийн ой Хэнтийд болсон...гм" Одоо Төр "Төмөр нүүрээ " харуулж асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй Шүүх "Бөхийн холбоон"-ны тамга , гэрчилгээг хүчингүй болгоогүй " "хэрэглэхийг хориглоно" гэсэн Шийдвэр гарсаар байтал Оюуны өмчийн газар: Л.Чинбат Х.Баянмөнх нарт Тамга ,Гэрчилгээ давхардуулан олгож хэрүүл үүсгээд байгаа юм биш үү
Zochin
2018-06-07 14:36
Jinhene hor nairuulj bohiig dotroos zadlaj, aimgiin yalgaa gargadag hun ni bidnii sain medeh Bayanmonh avarga sh de. Ooroo bol barag bohiig alt bolgoh gej bgaa met goeo yum yaridag hun sh de. Harin esregeeree ahmad bohiin huvid ue ueiin avarguudaa tsugluulj, deer Chinbat, Bat-erdene avargiig duudaj tsugluulaad zov surgaalaa helj, asuudliig evluuleh tal deer ajillah estoi hun daanch tegj chadahgui bgaa ni denduu haramsaltai. Ireedui hoich zaluu uedee nadaas hoish ta nar tal tal tiisheegee tartsgaa, amia bod, avarga arslangaa buu hundel gej bgaatai yalgaa bhgui duurailal uzuulj bgaa ni zonochihson yum bish uu. Ur huuhed ni Ydaj Gantogtoh helj ogmoor yum. Daanch aavtaigaa adilhan bodol teej yavdag baih l daa
Зочин
2018-06-07 14:36
эд нарыг ер нь хэн үздэг юм бэ...ажил,сургуульгүй хэдэн хөдөөний мангар залуус л үздэг байх...
kk
2018-06-07 10:48
Ene jil buh uzehgui ee.bur oi gutchaad bn.shalchignasn yumnud
khuyag
2018-06-07 10:42
heden shalchignasan buhchuudiin tsoliig huraagaad nam hiigeech
keyboard_arrow_up