Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Баасанд хийх ажлынх нь чиг үүргийг зааж өгөөч ээ

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Олон нийтийн зөвлөл” байгуулагдсан учраас албан ёсны гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч энэ байгууллагад хуульд заасан чиг үүрэг гэж огт алга. Тиймдээ ч тус байгууллагын дарга Г.Баасан гэгч хижээл насны эмэгтэй гудамжны улс төрөө, төрийн байгууллагаас хийж эрээ цээргүй аашлах боллоо.

Тухайлбал, мань эмэгтэй АТГ-ын дарга Х.Энхжаргалыг улстөрийн зорилго агуулан нэр хүндийг нь илтэд гүтгэн түүнийг шалгах үүрэгтэй юм шиг аашлаад зогсохгүй тэр ч бүү хэл Шүүх, Цагдаа, Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг хээв нэг гэмт хэрэгтэн мэтээр зарлаж байгаа нь үүний цаад зорилго юу вэ. Хэн түүнийг ингэж хатган худал мэдээлэл хийлгэхэд хүргэв гэсэн олон асуулт, асуулт хэвээрээ л байна. Түүнийг томилсон хүн нь Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчөөс томилсон алба гэхээр шүүх засаглалын дээгүүр явж, хуулиас гадуур аашлах эрхтэй юм болов уу. Өөрөөр хэлбэл, Г.Баасангийн ил цагаан аашлах нь “хэн нэгэн эрх мэдэлтэн, тодорхой зорилгын дагуу намайг томилсон шүү” хэмээн хэлж байгаатай агаар нэг харагдаад байгааг нуух юун.

Юутай ч түүний энэхүү эрээ цээргүй энэ мэт үйлдэл нь шүүхээр тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хэргийн эзнийг тодруулж “ялтан” мэтээр хэвлэл мэдээллээр зарлах, мөн шүүхээр нэгэнт тогтоогдсон хэргийг үгүйсгэх, аливаа гэмт хэрэгт бусдыг хардах сэрдэх нь савнаасаа хальж, АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг л үүрэг өгчихдөг болов. Тиймээс л тэтгэвэртээ гарах шахсан энэ эмэгтэйд хэн ийм эрх өгсөн юм бэ. Түүнд хашиж буй албынх нь эрх үүргийг яагаад үнэн зөвөөр нь танилцуулчихаж болоогүй юм бол хэмээн бодоход хүргэж байна. Юутай ч учир мэдэх хүмүүс түүнийг Ахмадын холбооны тэргүүнээр ажиллаж байх үеийнхээсээ дор улстөржих боллоо гэж шүүмжилж байна. Уг нь тус зөвлөлийн журамд Авлигатай тэмцэх газар хараат бус, ил тод нээлттэй ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг АТГ-т уламжлах чиг үүрэгтэй ажиллана хэмээсэн.

Харин чиг үүргээс харахад, “Олон нийтийн зөвлөл” нь, зөвлөлийн дарга нь “аливаа зүйлд хяналт шалгалт хийх эрхгүй” гэдгийг энд онцлон дурдах хэрэгтэй. Энгийнээр авч үзвэл олон нийтийн зүгээс ирж буй хандлага, тэдний гомдол хүсэлтийг АТГ-т зуучилж, тэдний эрхийг хангах, соён гэгээрүүлэх юм байна гэж ойлгож болохоор. Товчхондоо, авлига авч өгч болохгүйг л сурталчилж тэдэнд хяналт тавьж байх л үүрэг хүлээсэн байгууллага гэдгийг зарлигт тусгагдсан журмаас харж болно. Гэтэл энэхүү чиг үүрэг, дүрэм журмыг Г.Баасан гэх эмэгтэй үл тоож улстөрийн зорилгоор тус албан тушаалаа хашиж буй нь харамсалтай.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595176
0 эможи

БАТ
2018-09-24 21:05
АТГ гэж шүүмжилэж болдоггүй газар уу !!! Энхжаргал гэж замын цагдаад байсан Миеэтэй нэг нутаг , нэг ангийн нэг ашиг сонирхол , нэг түрийвчтэй нѳхѳр АТГ д очоод ажил нь унаж байгааг ОУ ын судалгаа нотолоод байхад шүүмжлэхгүй магтаж байх ёстой юу ???
keyboard_arrow_up