Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИД яагаад ногдол ашиг тараахгүй байна вэ

2018 оны 11 сарын 27

Arslan.mn

Улсын Их Дэлгүүр Засгийн газрын шийдвэрээр 1999 оноос тус дэлгүүрийг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, нийт гаргасан хувьцааны 40.0 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, үлдэх 60.0 хувийг 4 тэнцүү багц болгон нийтэд нээлттэйгээр арилжаалсан түүхтэй.

Одоогоор тус компанийн нийт хувьцааны 70.0 гаруй хувийг  нэр бүхий хувь хүмүүс, үлдэх хувийг бусад хувьцаа эзэмшигчид өмчилж байна.

Нийслэл хотын төвд, томоохон зочид буудлууд, музей, түүхийн дурсгалт газрууд болон үзвэр үйлчилгээний цэгүүдэд хамгийн ойр, маш тохиромжтой байрлалд оршдог, нэр хүнд, цар хүрээгээрээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, аялагч жуулчид болон жирийн хэрэглэгчдийн үйлчлүүлэх сонирхлыг татдаг худалдаа үйлчилгээний төв энэхүү дэлгүүр харамсалтай нь ашиггүй, өртэй ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ нэг ч төгрөг төлөөгүй тухай чих дэлсэв. 

"Номин холдинг"-оосоо тусдаа компани байдаг гэх УИД жилийн дөрвөн улиралд хөл хөдөлгөөн ихтэй, түрээслэгчдээр дүүрэн, жуулчид олноор орж ирдэг хэрнээ ямар учраас хэдэн тэрбумын өртэй ажиллуулаад, хувьцаа эзэмшигчдэдээ нэг ч удаа ногдол ашиг өгөхгүй ажиллаж чаддаг юм бол. Компанийн дүрмээр бол ийм олон жил ногдол ашиг олгоогүй компаниудын үйл ажиллагааг зогсоодог гэх.

УИД хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар жижиг хувьцаа эзэмшигчид гомдоллоод удаж байгаа аж. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос томилогдсон ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард шалгалт ч явуулж байсан аж. Ингэхдээ “УИД” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин Холдинг”, “Номин тав”, Номин реалтор” компаниудын хооронд хийгдсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан явуулсан.

Шалгалтаар "Номин Холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй, дүр үзүүлсэн болохгүйгээ халхавчилсан гэрээ байх магадлалтай гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн байна. Тухайлбал, 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэх гаргасан гэдэг. 

Энэ цагаас хойш 3 жил өнгөрч. Гэвч энэ асуудал хэрхэн шийдэгдсэн хийгээд жижиг хувьцаа эзэмшигчид өнөө хэр нь ногдол ашгаа авч чадсан эсэх нь бүрхэг хэвээр байна.  

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597610
0 эможи

зочин
2018-11-28 21:11
1998 онд Дорлигжав ГОК-ын захирал байхдаа эрдэнэт үйлдвэрийн ажилчидын бүх цэнхэр тасалбарыг луйвардан авч УИД-д оруулсан түүнээс хойш нэг төгрөгний ч ашиг байхгүй суоаггүй алга болсон
Даваа
2018-11-27 17:41
Би УИД - ийн хувьцаа аваад олон жил болж бн.Нэг ч төгрөгийн ашиг авч үзээгүй.Ямар учиртайг ойлгохгүй юм. УИД ашиггүй ажиллана гэж баймааргүй юмаа.Бид хаана хандах ёстой вэ?
keyboard_arrow_up