Эмэгтэйчүүдийн эрлэг, Бага тэнгэрийн эзэн “Ц.АНАНДБАЗАР“ Эмэгтэйчүүдийн эрлэг, Бага тэнгэрийн эзэн “Ц.АНАНДБАЗАР“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эмэгтэйчүүдийн эрлэг, Бага тэнгэрийн эзэн “Ц.АНАНДБАЗАР“

2021 оны 8 сарын 24

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг танихгүй хүн ховор болсон. Нэгэн цагт УИХ-ын гишүүнээр сонгогдож, олныг төлөөлнө хэмээн гарч ирсэн эрхэм өнөөдөр охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн хэрэгтэн хэмээн шалгуулж байгаа. Ц.Анандбазар бол тулхтай насан дээрээ яваа эр. Бас бизнесийн салбарт олон жил явж, учраа  олж, нүдний гэм нь арилсан гэж хэлж болох хэмжээнд буй.

Гэтэл түүний хэрэг үүгээр дууссангүй. Бага тэнгэрийн амыг тэр чигээр нь эзэлж Соёл амралтын цогцолбор сүндэрлүүлэн, тойруулаад дээд зэрэглэлийн хаусууд хүртэл барьжээ. 

Хууль мөнгөтэй түүнд үйлчилдэггүйг удаа дараа ярьсаар л ирсэн. Түүний фактуудыг дурдвал...

- “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг 2003 оны тавдугаар сард албадан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьжээ. Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЦЕГ-ын гуравдугаар тасгийнхантай хамтран ажил дээрээс нь баривчилж байсан аж. Тухайн үед холбогдох эх сурвалжууд “Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байв.

- ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй нь УИХ-ын гишүүдийн уурыг хүргэжээ. Учир нь Ц.Анандбазар тэргүүтэй тус группийнхэн зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар шахдаг байж.

- Ц.Анандбазар НИК ХК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-аас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдэж, дээрх компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит НИК ХК-аас авч “Сод Монгол”-ын данс руу хууль бусаар шилжүүлжээ.

- Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрийг барьж, 2001 онд нэг сая 67 мянган төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг НИК ХК-ийн нэгэн ажилтанд үүрэг өгч, шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байж.

Сүүлдээ “Ц.Анандбазараас айж амьдарцгаая” гэх хэлц хүртэл ард олны дунд дэлгэрч байжээ. Хуудуутай нөхрөөс авсан хувийн өмч ямар байх бол. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
2
624344
8 эможи

ИРГЭН
2021-08-24 20:33
ХҮҮХЭН ТЭР ДУНДАА ЖААХАН ОХИДЫГ ЗҮГЭЭР БАЙЛГАДАГГҮЙ НЬ Ч ҮНЭН ШҮҮ МАН Л ХАМГААЛААД БАЙГААГААС БИШ!!! ХАРИН МИАТ- ШАТХУУН ШАХАХЫН ТУХАЙД БОЛ ТЭР ҮЕД ХААН БАЙСАН Н,ЭНХБАЯР АШИГЫГ НЬ ХҮРТЭЖ ХАМГААЛАЖ БАЙСАН ЮМАА, ТҮҮНЭЭС АНАНДБАЗАР ГАНЦААРАА ЧАДАХГҮЙ
2021-08-24 11:04
Гэмгүй царайтай чөтгөрийн төрлийн зүйл байгаа юм хүн гэхэд хэцүү дээ! есөн шид нь бүрэлдсэн гэхэд болно
keyboard_arrow_up