Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өмгөөлөгч Б.Баасанцогтод зуучилсан 5 тэрбумын баримт дэлгэгдэв Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өмгөөлөгч Б.Баасанцогтод зуучилсан 5 тэрбумын баримт дэлгэгдэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өмгөөлөгч Б.Баасанцогтод зуучилсан 5 тэрбумын баримт дэлгэгдэв

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүдийн хуйвалдаанаар хуурамч шийдвэр гаргуулан Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авах ойрын зайн тоглолтой улстөрч уг нь биш. Гэвч Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар хуурамч шийдвэр, худал мэдээллээр түүнд “нэр дэвших эрх” өгсөн ч нэг өдрийн настай энэ шийдвэр Х.Баттулгыг дэмжих нь байтугай доош оруулж, Цэцээс дэмжлэг авах боломжийг нэг мөсөн хаав. 

Энэ үйл явдалтай зэрэгцээд Цэцийн  гишүүн Ц.Нанзаддорж шүүхийн хонгилын менежер гэх  Б.Баасанцогтод Зам тээврийн сайд асан Д.Ганбатын өгсөн 5 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хахуулийг зуучлан дамжуулсан баримтыг  Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл дэлгэлээ.

Зам тээврийн сайд асан Д.Ганбат “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, улсын төсөвт 189 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төв аймгийн төв Зуунмод хотын баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын тендерт оролцсон “Ялгуусан” компанийн захирлаас 200 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдсон. 

Энэ хэрэг шүүхэд очсон боловч буцаагдаж удааширсаар байгаа. Захиалгаар хэрэг төлөвлөдөг, төлбөртэйгээр хэргийг хурдасгаж эсвэл удаашруулдаг  Б.Баасанцогт нарын цахилгаан шатан доторх зохисгүй бичлэгт гарч буй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар энэ хэргийг шүүх бүрэлдэхүүнд багтдаг. Д.Ганбатын хэргийг 2020 оны 8-р сарын 27-ны өдөр  2020/ШЦТ/764 тоот тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Д.Ганбат нь холбогдсон гэмт хэргээ өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд шинэ хонгилын менежер, хууль шүүхийн хахуулийн сүлжээний холбон тоглогч Б.Баасанцогтод онц их хэмжээний 5 тэрбум төгрөгийн хахууль өгсөн гэж эх сурвалж мэдээлсэн. Б.Баасанцогт нэр бүхий шүүгч, шүүхийн ажилтнуудад мөнгө шилжүүлснээс гадна прокурор, цагдаа, тагнуулын 11 ажилтанд 33,4 сая төгрөг шилжүүлсэн баримт шинээр илчлэгдэн ээлжит дуулианаа тариад байна.

Эх сурвалж: TOVCH.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
angry an post
1
624755
8 эможи

Zochin
2021-03-28 06:13
Ene jaahan notolgoogvi yum bixheed bnda barimt n il bolson yum bol zurgiin hamt oruulahgvide. Nanzaddorj fj ene hvn iim yum hiih hvn bishlde. Neg zurag oruulsan n shaaal uur yum bhiimda. Barimt n bwal tawichih.
иргэн
2021-03-25 18:26
зүгээр нэг иргэн Баасанцогт энэ бүгдийг хийж чадахгүй л дээ. Ар нь түүз гэдэг шиг том ахдаа л мөнгө хийж өгсөн бх даа
unen
2021-03-25 18:19
Ednariin bulhai ahiad zndooch bga bh bvgd delgdcheese
mongol
2021-03-25 18:18
Nvvree hiih gazargui boloosii baliartsan ymnuud
bat
2021-03-25 18:18
Баттулга улс оронд гавьяа байгуулдаггүймаа гэхэд гай болохгүй байж болдоггүй юм байхдаа. Шүүх засаглалыг завхруулж, ард түмнийг хэлмэгдүүлэхээ зогсоож өөрөө огцрохр ёстой
Зочин
2021-03-25 18:17
Baasantsogt gdg hvnii omnoos bvvr hmag ym ulaigad bhin
Зочин
2021-03-25 18:16
Шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах ноцтой ажлыг гардан зохион байгуулсан Баасанцогт гээчийг шуудп барьж хорь
Зочин
2021-03-25 18:16
Ene hvn tiim ih shudargiin tuil bolcon hvn ym bhda bnga l shudarga es yriad bhiin uuruu tsewer hvn munv
Монгол
2021-03-25 18:06
Төрийн өмчийн хороогоор дамжсан бүгд л гуйлгачин, луйварчид байх юм даа, З.Энхболд, Д.Сугар, тэгээд энэ Ц.Нанзаддорж гээд л, жагсаалт дуусахгүй шүү? Энэ Төрийн өмчийн хороо гэж яачихсан газар юм бол оо???
Зочин
2021-03-25 12:47
Ene garchig mungu huudug buh sait-d baih wm/ yg ter 5 terbumin barimt n haana baigaa wm be?
зочин
2021-03-24 17:06
Баасанцогтод төлбөр хийгээд л шийдэгддэг болцон юм уу
Gana
2021-03-24 14:54
Amar oldson mungu, mungu bish shu. Xezee negen tsagt taraa taniulna. Ur xuuxed chine zovlon bolj buux wii.
Зочин
2021-03-24 14:41
Цагдаагаас нэр холбогдсон нөхдийг зайлуулах хэрэгтэй монголын цагдаагийн эгнээ ариун байх ёстой хэдхэн нөхдөөс болж 100 жилээр ийм муухай юмтаы нэр холбогдох ёсгүй
ЗОЧИН
2021-03-24 12:25
БААСАЦОГТЫГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ЧЕНЖ ГЭВЭЛ АРАЙ САЙН ОЙЛГОГДМООР ЮМ БИШҮҮ ХҮМҮҮСИЙН ЗОВЛОНГООР АМАР АРГААР ИХ ХЭМЖЭЭТЭЙ ОРЛОГО ТОЙ АВИЛГАЧ ЧЕНЖ БАЙНХДАА БАРИВЧЛАН ХОРИХ ГЭХЭЭР ХАМ ШҮҮГЧИД НЬ ХОРИУЛАХГҮЙЛ БАЙХДАА
keyboard_arrow_up