ЗХЖШ, БХЯ-д бугшсан буруу тогтолцоо буюу Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх ёстой жишээнүүд ЗХЖШ, БХЯ-д бугшсан буруу тогтолцоо буюу Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх ёстой жишээнүүд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗХЖШ, БХЯ-д бугшсан буруу тогтолцоо буюу Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх ёстой жишээнүүд

2021 оны 4 сарын 13


Батлан хамгаалах салбарын хэрэгцээний бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь ажил хариуцсан шийдвэр гаргах түвшний этгээдүүдийн халаасыг түнтийлгэдэг. Дээр өгүүлсэн “Тунгалаг Тамир” кинон дээр баян Итгэлтэд хандан хүргэн Бат нь “Та тарган үнээний өртгөөр бодож мөнгийг нь авчихаад сургуульд онд орохгүй туранхай үхэр өглөө” гэдэг шиг татвар төлөгчдийн мөнгө болох төсвийн мөнгөөр өндөр үнэтэй атлаа чанаргүй ажил бараа үйлчилгээ авдаг нь гэм биш зан болсон. Тус яамны БХЗГ-ын шалгаруулсан тендерээр хэдэн жилийн өмнө хугацаат цэргийн албаны дайчдад олгосон гутал амархан ханзарч урагдсан, тавьж өгсөн шүдний оо нь чанар муутай хөөсөрдөггүй, бариулсан барилга байгууламжууд болон хийлгэсэн засвар үйлчилгээ нь чанаргүй нүд хуурсан ажил болж олон цэргийн ангиудын обьектуудын дээврээс ус гоождог хэвээрээ, уурын зуухны нь нүүрс нил шороо тул асдаггүй уугидаг нь нууц бус.
Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон хот сууринд сүүлийн 10 гаруй жилд баригдсан төвлөрсөн халаалттай алба тушаалын орон сууцнуудад зорилтот бүлэг болох анги салбарт ажилладаг офицер ахлагч нар бус өөрийн гэсэн тохилог орон сууцтай генерал хурандаа нар /яамных нь төрийн нарийн бичгийн дарга хурандаа Г.Ганхуяг болон бусад дарга нар/ орж өөрсдөө бус хамаарал бүхий этгээдүүдээ оруулсан эсвэл гадны хүнд түрээслэн ашиг олж улмаар саяхан өнгөрсөн онд нэн хөнгөлөлттэй буюу метр квадратыг нь 120-180 мянган төгрөгөөр үнэлж хувьчилж авсан.Одоо бодвол зах зээлийн ханшаар дамлаж зарсан байх. Салбарын эрхэм сайд Г.Сайханбаяр генерал өөрөө албан тушаалын байр ашиглалтанд орох бүрд авч амташсан. Тэрээр өөрөө Хан-Уул дүүрэгт хауст амьдардаг гэсэн. Гэтэл харьяа салбарынх нь залуу офицер ахлагч нар алба хаах хугацаандаа амьдрах сууцгүй гадуур өндөр түрээсийн байранд амьдарцгааж байна.Тус яамны нэг ажилтан амьдарч байгаа албан тушаалын сууцаа хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 16 саяар амьдарч байгаа авахаар болж эхний 10 саяыг өгсөн байсан бөгөөд Г.Сайханбаяр генерал сайд болонгуутаа дээр өгүүлсэн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчлах шийдвэр гаргасанд баярлан нэмж үлдэгдэл 6 саяыг өгөх бус харин ч өмнөх 10 саяынхаа 3 саяыг буцааж авах болсондоо баярлаж явсан.Өнөөдөр 7 сая төгрөгний үнэтэй 2 өрөө байр гэж байх уу?!

Салбарынх нь офицер ахлагч нар авдаг цалиндаа нэмэр болох цэргийн мэргэжлийн III зэргийн нэмэгдлийг биеэ зовоож баймааж шалгалтанд бэлтгэж авах гэж ядарч байхад энэ яамны сайдаасаа авхуулад том дарга нар зүгээр л шууд өөрөө өөрсөддөө I зэрэг олгуулж байх юм.

Гадаадад энхийг дэмжих ажиллагааны сонголт шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлж нэг бол хамаатан садан, танил талаа эсвэл хахууль өгөгсдийг явуулдаг нь бас нэг үнэн. Ажиллагааны газар орон дээр үүрэг гүйцэтгэх цэргийн багийн хэрэгцээнд зориулж авсан бараа материал нь чанарын шаардлага хангахгүй байх явдал түгээмэл.Нэг холбооны гар станцыг 250мянган төгрөгөөр үнэлж мөнгийг нь гаргуулаад 50мянган төгрөгнйи чанар муутай станц нийлүүлсэн, авто болон хуягт техникийн сэлбэгийг нь авч өгөөгүй хирнээ хойноос чинь явуулна гээд худлаа хэлэн явуулаагүй асуудал гарсан. Мөн ажиллагааны бас нэг ээлжинд авч явсан техникийн запас сэлбэг нь иж бүрдэл дутуу байсныг хариуцаж байсан хүн нь хэлсэн.
Цэргийн багийн ээлж бүрд эмнэлгийн хэрэгсэл эм тариаг хэрэгцээнээс нь хэтрүүлж аван үргүй зардал гарган хэрэглээгүй байсан. Эм боох материалаар хангах тендерт ямар ч эмнэлгийн хэрэгсэл импортоор оруулж ирдэггүй “Айболит” гэх компани байнга өрсөлдөгчгүйгээр шалгарч дотоодоос худалдан авч зах зээлийн үнээс илүү үнээр нийлүүлдэг манайд бүртгэлгүй зарагддаггүй халуун орны эм тариа авах мөнгийг зарлага болгон багийн дарга нартай нь хуйвалдаж хувааж авах явдал гарч байсан.
Үүргээ гүйцэтгээд ирсэн дайчдын нөхөн олговрын мөнгийг БХЯ-ны санхүүгийн хэлтэс олгохдоо тэр даруйд нь өгөхгүй унжих тухайн үеийн ханшнаас багаар бодож олгох, мөн тасалж өгсөн явдал гарсан. 2016-2017 онуудад Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн хүн бүр олгох ёстой байсан 27 сая төгрөгний 20 саяыг нь ирсэн үед нв өгөөд үлдсэн 7 саяыг нь нилээд удааж байж өгсөн. 7 саяыг 850 хүнээр үржүүл дээ.
Энэ мэтчилэн хамгийн болохгүй бүтэхгүй ашиг хонжоо харсан олсон төрийн өмчөөр гараа угаасан этгээдүүд бол БХЯ-ныхан болно. Тэд буруугүй гэж үү?

Хэрвээ саяны болсон явдалд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоор бол энэ салбарын сайд генерал Г.Сайханбаяр, түүний дэд сайд буюу мөн салбарын сахилга дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлийн дарга Баярмагнай, мөн яамны төрийн нарийн бичгийн дарга нар ч адилхан огцрох ёстой!
 

Эх сурвалж: А.Баярмаа TAC.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625487
3 эможи

Зочин
2021-04-13 22:06
БХЯ-ны БХЗГ-ын дарга хурандаа Х.Батсайхан гэж ханаж цаддаггүй нөхөр дээрх асуудлуудын дийлэнх хэсгийг зохимон байгуулж байгаа нь үнэн шүү дээ
keyboard_arrow_up