Мартаж болохгүй “ЖДҮ”: Ял аваагүй ч “ямба” эдэлж ҮЛ БОЛНО Мартаж болохгүй “ЖДҮ”: Ял аваагүй ч “ямба” эдэлж ҮЛ БОЛНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мартаж болохгүй “ЖДҮ”: Ял аваагүй ч “ямба” эдэлж ҮЛ БОЛНО

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Монголчууд мартах учиргүй, Монголын төр үеийн үед цээрлэх ёстой жишээ бол алдарт “ЖДҮ-гийн хэрэг” юм. Хоёр жил гаруйн өмнө, 2018 оны аравдугаар сард албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан баримтууд задарч нийгэмд дуулиан болж байв.

Тухайн үед УИХ-ын олон гишүүн энэ асуудалд нэр холбогдсоны дотор Г.Солтаны нэр гарч ирж байв. Түүний хамаарал бүхий “Монгол шаазан” компани 900 сая төгрөгийн зээл авчээ. Харин саяхан эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхийлөгчийн уучлал хүртсэн Г.Солтаныг суллагдахад энэ сэдэв дахин сөхөгдсөн.

Гэтэл ачир дээрээ Г.Солтан энэ хэргийн улмаас төрийн цээрлэл хүлээж, шүүхээс ял авсан. Ялаа эдэлж байгад ийн суллагдсан.

Харин хууль хяналтын байгууллага хэрэг түвэг болгож, шүүхэд өгөөгүй ч төрийн хүний ёс зүй дагаж, ёс суртахууны хариуцлага хүлээгээгүй олон улстөрч үлдэж хоцорсон. УИХ-д ч сууж байна. Сайд ч болсон. Том албан тушаал хэсээд явж байдаг нь ч байна. Тэдний нэг нь өдгөө ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ байгаа юм. Түүний нэр бас л ЖДҮ-гийн асуудалд холбогдсон төрийн томоохон албан тушаалтнууд дунд гарч ирсэн. ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг ч хэр­гийг шалгах явцад хууль хянал­тын байгууллагынханд дээрх хүмүүсийг “нэрлэсэн” байдаг.

Дахин хэлэхэд, нэгэнт дуулиант ЖДҮ-гийн асуудалд холбогдсон бол ял аваагүй ч “ямба” үл эдлэх ёс суртахуун тэ­дэнд байх ёстой. Нөгөө талаас ялгүй өнгөрсөн ч “ямба” үл хүртээх ёс зүйтэй бод­лого Монголын төрөөс гарах учиртай.

Г.Солтан

Б.Бат-Эрдэнэ

Г.Солтаны хамаарал бүхий “Монгол шаазан” компани ЖДҮХС-гаас 900 сая төгрөгийн зээл авсан.

2020.7.29.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулжээ.

2020.9.22.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2020.12.18.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Г.Солтан энэ талаар:

 

2018.11.1.

-“Монгол шаазан” компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан  асуудлыг компанийн удирдах ажилтнууд мэдэх байх. Би үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ би үйл ажиллагаанд нь оролцдоггүй.Би энэ асуудлыг шийдэх эрх байхгүй.Би энэ зээлийг аваагүй, нөлөөлөөгүй болохоор би уучлалт гуйхгүй.

2018.12.4.

ЖДҮХС-гийн шилэн дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуй нэгжийн мэдээллээр:

УИХ-ын гишүүн Г.Солтаны эзэмшлийн "Монгол шаазан" ХХК нь 951,327,397.000 төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн.

 

Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан.

2018.1.1 сар.

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

2020.8.19.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилов.

2020.10.20.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас Б.Бат-Эрдэнийг тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр сонгож, улмаар ТУЗ-ийн дарга болгожээ.

Б.Бат-Эрдэнэ энэ талаар:

2020.8.27.

-ЖДҮ-ээс зээл авсан гэх “Рич Холдинг” компани манай эхнэрийнх биш. Манай хадам ахынх. Би энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. Манай эхнэр болон миний дансанд тэр компанийн гэх нэг ч мөнгө төгрөг орж ирээгүй. Зээл авахад нь нөлөөлсөн үү, үгүй юу гэдэг л асуудал.ЖДҮ-ээс зээл авахад миний ажлын байр нөлөөлөх боломжгүй. Би даргыг нь таних ч үгүй, уулзаж ч байсангүй.

2018.12.4.

ЖДҮХС-гийн шилэн дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуй нэгжийн мэдээллээр:

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий гэх “Рич Холдинг” ХХК 400,558,905 төгрөг төлж зээлээ хаажээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.15 ПҮРЭВ № 76 (6553)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625540
0 эможи

Зочин
2021-04-15 11:56
Ямар новшнуудыг төрд гаргаад байна
keyboard_arrow_up