“Өндөр дэнж” өөрчлөгдөх үү? “Өндөр дэнж” өөрчлөгдөх үү?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Өндөр дэнж” өөрчлөгдөх үү?

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

“Зууны мэдээ” сонин Гандангийн дэнж буюу “Өндөр дэнж”-ийг өөрчлөх, хотын хөгжлийн асуудлаар “Өндөр дэнжийг өөрчилье, “Өндөр дэнжийг өөрчлөх төлөвлөгөө цаасан дээр үлдэх вий” зэрэг асуудал дэвшүүлсэн нийтлэл, сурвалжлагуудыг  2016 оноос хийж ирсэн юм. Үе үеийн Засгийн газар ярьсан ч дорвитой бодлого хэрэгжүүлээгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний алхмууд хийжээ. Энэ талаарх  байр суурийг хүргэж байна.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Х.Ганхуяг: Гандангийн дахин төлөвлөлт  бодитоор хэрэгжинэ

УИХ-ын гишүүн:

Баянгол дүүргээс  сонгогдсон  Х.Ганхуяг гишүүн  Гандантэгчинлэнг тойрсон  шинэчлэлийн асуудлаар хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн. Тэрбээр  “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазар, УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар болон дүүргийн удирдлагуудад  2021.05.15-ны өдөр  нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулсан. Гандангийн дэд бүтцийн асуудлыг Засгийн газрын санхүүжилтээр шийдвэрлэнэ. Дээрх ажлын хүрээнд НЗДТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Соёлын тухай хуулийг хэлэлцэж батлахад “Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүхэн дурсгалт барилгын хамгаалалтын бүс болон орчны бүсийн хилийн заагийг тогтоохоор нэмж оруулах, Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг дэлхийн өвийн урьдчилсан болон Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, соёлын биет бус өвийг ЮНЕСКО-гийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэх арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлэх, Дээрх заалттай холбогдох соёлын биет болон биет бус өвийн оршин тогтнох чадварыг хамгаалж, бэхжүүлэх арга хэмжээг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр баригдах барилга байгууламжинд өндрийн хязгаар тогтоох саналыг оруулсан нь дэмжигдсэний дараа “Гандангийн дахин төлөвлөлт  зөвхөн цаасан дээр буух бус бодитоор хэрэгжих эхлэл нь болно” гэсэн юм.

Д.Мөнхжаргал: есөн метрээс өндөр барилга барих боломжгүй

Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг хэрхэн өөрчлөх талаар Нийслэлийн  агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал  удаа дараа байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн XVI хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөв­лөлттэй. Энд өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, есөн метрээс өндөр барилга барих боломжгүй.Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нэлээд ажил хийгдэж байна.Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний буюу Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулна. 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авахад 88 хувийн бохирдолтой гэж гарсан. Утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэм­­жээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чана­рыг сайжруулахад иргэдийн орол­цоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болго­ход иргэдийн идэвх санаачилга чухал” хэмээн хэлж байв.

Эх сурвалж: Ikon.mn

Х.Энх-Эрдэнэ: Өөрчлөгдөнө гэсэн хүлээлт үүссэн 

БГД-ийн XVI хорооны Засаг дарга

-Засгийн газар, БХБЯ, Соёлын яам, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар,  Баянгол дүүрэг гээд төрийн байгууллагууд хамтран Ажлын хэсэг гаргасан. Байдал өөрчлөгдөнө, хорооны өнгө зүс, дэд бүтэц сайжирна  гэсэн итгэл,  хүлээлт бидэнд  байгаа. Ер нь бол нийслэлийн хамгийн анхны  суурьшлын бүс  болохоор хөрсний бохирдол нв  хэчнээн жилээр хуримтлагдсан хамгийн эмзэг, бас  яаралтай шийдэх ёстой асуудал. 200-300 жил ужгирч ирсэн гэхээр  энэ хугацааны бохирдол аймшигтай  зүйл.  Хорооны нийт айл өрх энэ асуудлыг шийдэхийг 20, 30 жил хүлээсэн.  Нэгэнт ажил эхэлсэн болохоор цаашаа үргэлжлээд явах байх.

А.Алтантуяа: Шинэчлэлийг угтаад  блокон хашаа, авто угаалгын газрууд нэмэгдчихлээ

БГД-ийн XVI хорооны иргэн

-Өөрчлөгдөж сайхан болох нь  гэтэл  шинэчлэлийг нь угтаад  авто угаалга, машин   засварын газар олширсныг гайхаж байна. Зургаан айлын хашааны газрыг бөөндөж аваад  гурван метрийн өндөртэй блокон хашаа барьж эхэллээ.  Цонхоор нар тусахгүй, салхи орохгүй болчихлоо.  Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн холбогдох газруудад хандсан ч нэгэнт барьсан бол дөнгөж эхэлж байгаа үед нь биш  80 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа л арга хэмжээ авч буулгах хуультай гэнэ. 80 хувь хүртэл барихыг нь харж байгаад хүний хөрөнгийг нурааж устгуулдаг хууль гэж баймгүй. Ийм хууль байдаг бол цоорхой  хуулиа засах ёстой. Хэдийгээр  хувь хүн өмчилж авсан газар, хашаандаа юу барих нь өөрийн эрх гэж байгаа ч  Засгийн газрын шийдвэр,  хот төлөвлөлтийн  бодлоготой уялдах учиртай. Төрийн бодлогоос өрсөөд  иргэд  авто угаалга, машин засварын гудамж болгож тохижуулаад  нураах чиглэл өгөхөөр төрөөс нөхөн төлбөр нэхэх юм уу, ямар учиртайг шинэ сэргэг байгаа дээр нь  тодруулж учрыг нь олоосой. Оршин суугчид, иргэд  бидний эрх маш их зөрчигдөж байна.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар:  Зураг, төслийг боловсруулж байна

Нийслэлийн хот байгуулалт  хөгжлийн газар Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг хийж байгаа юм. Тус газраас “2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, НИТХ-аар  баталсан.

Энэ  төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн  6740  иргэн оршин суухаар тооцсон. Ингэхдээ  барилгын  давхрын  дээд хязгаарыг  таван давхар, барилгын  өндрийн дээд хязгаарыг  15  м байхаар төлөвлөсөн. Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авахад 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөг  шинэчлэх  шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаа.  Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ” хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630459
0 эможи

keyboard_arrow_up