“Эксүүд”-ийн ээлжит хардалт буюу “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг” “Эксүүд”-ийн ээлжит хардалт буюу “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эксүүд”-ийн ээлжит хардалт буюу “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг”

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

АН-д “Нэг Монгол” хөдөлгөөн бий болоод удаагүй байна. “Нэг Монгол”-ын талаар “...Лу.Гантөмөр сайд байхдаа хэрэгжүүлж байсан хөтөлбөр, бас өөрийнхөө толгойлж байсан “Нэг Ардчилал” фракцтай уг язгуур нэгтэй нэр өгсөн. Хамгийн гол нь Лу.Гантөмөр энэ хөдөлгөөнийг “ах нар”-ынхаа дарамтаас салахын тулд УИХ-ын зургаан гишүүн, бас намынхаа залуустай нийлж байгуулсан” гэж байв. Гэвч асуудал дуусаагүй бололтой.

Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсноос нь хойш Солонгост уулздаг, Баянголд дуудаг экс Ерөнхийлөгч нартай холбоотой яриа хөөрөө дахиад л гарав. Юу гэвэл, нэг “экс” нь Лу.Гантөмөрийг Солонгост очоод нөгөөх “экс”-тэйгээ яриа тохироо хийчихлээ хэмээн хардаад эхэлжээ.

Ингэж хардах явдлууд ч гараад байгаа аж. Наад зах нь АН-ын шинэ генсекийн нэр гэхэд л хардах шалтгаан болж буй юм байна. “...Ч.Өнөрбаяр генсек болох нь бараг л тодорхой болсон” гэлцэж байгаа юм.

Тиймээс эрхэм “экс” Баянголд байн байн уулзалт зохион байгуулж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй “...ҮБХ-ны хурлыг зарла” гэдэг шаардлага тавина. Улмаар “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг” гээд шахаад эхлэх гэнэ.

Харин нөгөөх “экс”-ийн зүгээс “...Гарман дээр морио сольдоггүй” гэсэн агуулга бүхий ухуулгыг намынхаа гишүүдийн дунд хийгээд эхэлжээ. Эдгээрээс харвал, Лу.Гантөмөр намаа эмхэлж, ирэх сонгуульд амжилттай оролцъё гэвэл үтэр түргэн “экс”-үүдтэйгээ нэг дор сууж байгаад ойлголцолд хүрэх, эсвэл хэн нэгийг нь “хашаа”-ны гадна гаргах шаардлага үүсэв бололтой. 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648510
0 эможи

keyboard_arrow_up