ТӨР НЬ ХУРАЛДСААР Л, ИРГЭД НЬ ТУСАЛСААР Л... ТӨР НЬ ХУРАЛДСААР Л, ИРГЭД НЬ ТУСАЛСААР Л...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨР НЬ ХУРАЛДСААР Л, ИРГЭД НЬ ТУСАЛСААР Л...

2023 оны 8 сарын 09

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо үерт автаж, тус хороодод оршин суудаг ард иргэд орох орон, өмсөх хувцасгүй болж, нэг үгээр хэлбэл гудамжинд гарсан гэж хэлж болно. 

Тэгвэл эдгээр иргэдэд туслах сайн дурын аян өнгөрсөн ням гарагаас эхлэн өрнөж, зарим үерт өртсөн иргэд сайн санаат иргэдийн тусламжтайгаар орох орон, өмсөх хувцас, хүнсээр хангагдаад буй. Угтаа ард иргэдэд туслах нь сайн хэрэг ч гамшгийн үед хамгийн түрүүнд гараа сунгах ёстой газар бол "ТӨР" билээ. 

Гэтэл тэд өнөөдрийг хүртэл хуралдсаар л сууна... 

Нийслэлийн удирдлагууд энэ сарын 6-нд хуралдаж, мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар "Үерийн гамшиг болж дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эндсэн хүмүүсийн ар гэрт нь тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Мөн одоогоор үерт өртөж орон гэргүй болсон 16 өрхөд тус бүр бүрэн тавилгатай гэр олгоно. Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан" гэсэн. Гэвч албаныхан нас барсан иргэдийн ар гэрийнхэнтэй огт холбогдоогүй байгаа юм. 

Төрийн хийх ёстой ажлыг ард иргэд хийгээд байхаар "Эд ингэж л байдаг юм" гэх муу занд сургачих вий дээ... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
649573
1 эможи

keyboard_arrow_up