Ерөнхий сайд аа! Та Л.Чинбатынханд өртэй юм уу... Ерөнхий сайд аа! Та Л.Чинбатынханд өртэй юм уу...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд аа! Та Л.Чинбатынханд өртэй юм уу...

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөдөө орон нутагт ажиллах үеэр "Гацуурт"-ын Л.Чинбат "Тариалангийн талбайг хашаажуулж өг. Бэлчээрийн малыг зааглаж өг гээд Ерөнхий сайдад хүсэлт тавиад зогсож байсан бичлэг олны анхаарлыг татсан. 

Тариалангийн талбай руу мал орох нь хохиролтой асуудал хэдий ч хувийн өмчийг улсын мөнгөөр хамгаална гэдэг хэрээс хэтэрсэн асуудал бус уу... 

Хөрөнгөөрөө Монголын толгой баячуудын тэргүүн эгнээнд жагсдаг Л.Чинбат нь Сэлэнгэ аймгийн газар нутгийг тэр чигээр нь шахуу хашаалж авсан, бэлчээрийн мал аж ахуйг устгахаар дайрч, хэдэн мянган "га"-гаар нь торлочихоод энэ мэтийг яриад, гуйлт гуйгаад зогсох нь хичнээн эмгэнэлтэй... 

Харин Л.Чинбат та энэ мэт гуйлт гуйгаад зогсохын оронд: 

1. Хууль бусаар авсан газруудаа эргүүлээд өгчих

2. Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан тэрбумаар хэмжигдэх зээлээ төлчих

3. Хорио цээрийн дэглэм зөрчихөө боль гэж шаардсан малчдыг хууль, ар талаараа дарамтлахаа больчих

4. Ашиг сонирхлын зөрчил үнэртүүлж, хуулийн дээгүүр таахалзаж, өөрийгөө тариаланч гэхээ л байчих! Хариуцлагаа хүлээчих!

Ерөнхий сайд аа! Аав нь сангийн мөнгө цөлмөж, хууль бусаар газар авна. Охин нь танхимын сайд хийж, сонгуулийн шоундаа бэлдэн бэлэг сэлт тараана. Та Л.Чинбатад, Л.Чинбатынханд өртэй юм уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651099
2 эможи

keyboard_arrow_up