“БУДАГ НЬ ХАНХАЛСАН НОГООН АВТОБУСНЫ“ хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? “БУДАГ НЬ ХАНХАЛСАН НОГООН АВТОБУСНЫ“ хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“БУДАГ НЬ ХАНХАЛСАН НОГООН АВТОБУСНЫ“ хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

2023 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр авлигын индексын оноо нь эрчимтэй багассан, авлига өсөж буй 10 орны нэгээр бичигджээ.

Ингэснээр манай улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ мэдээлж байв. 

Өнөөдөр тэгвэл авлигын томоохон жишээг бид нүдээрээ харж сууна. Өмнө нь албан тушаалтнууд нүднээс далд энэ бүхнийг зохион байгуулдаг байсан бол өнөөдөр ард иргэдийн нүдэн дээр булай үйлээ хийж, ичгүүр сонжуургүйгээр Сүхбаатарын талбайг ногоон өнгөөр будав. 

Тийм ээ энэ бол нийтийн тээврийн парк шинэчлэл нэрийн дор оруулж ирсэн "ШИНЭХЭН БУДАГ НЬ ХАНХАЛСАН НОГООН АВТОБУСНЫ" тендер юм. Гэтэл өнөөдөр тус үйл ажиллагааг зохион байгуулсан эрхэмүүд болох Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар нар ажлаа хүлээлгэн өглөө хэмээн жүжээд хариуцлагаас мултрах гэж оролдов. 

Харин тэдний ажлыг гүйцэлдүүлэгч нар болох АТГ  "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг шалгаж буй. 

Үнэн хэрэгтээ улсын нууцад хүртэл аваад тендер зохион байгуулсан том СЭТЭРТЭНГҮҮР албан тушаалаа өгөөд л болчих зүйл биш. Хариуцлагаа хүлээж, хохирлыг нь барагдуулах ёстой. Гэтэл тэд хоёр талд хоёр тийшээ харж суучихаад хэн хэнрүүгээ бухаад суугаа.

Хохирол барагдуулах тал дээр нэг ч үг дугарсангүй... Дугарахгүй байх вий дээ. 

Гэтэл иргэд өнөөдрийг хүртэл шинэ автобусаараа явахаа хүлээсээр... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
651569
3 эможи

Зочин
2023-10-09 20:04
alert("alertttt")
a
2023-10-09 20:04
a
2023-10-09 20:03
alert("")
keyboard_arrow_up