Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

2014 оны 4 сарын 03

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх, нярайд ээлтэй орчин бүрдүүлэхэд дэмжлэг болгож гурван сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

 

Төрөх тасгийн хамт олон энэхүү тусламжийг төрөхийн өмнөх өрөөнд эхийн ая тухтай байдлыг хангахад зориулж бөмбөг, сандал, дэвсгэр, төрсний дараах өрөөнд нярайн ор, хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд болон хагалгаагаар төрсөн эхчүүдэд зориулсан тулгууртай ширээ, түшлэгтэй сандал зэрэг олон нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг авч, тохижуулсан байна. 

Өнгөрөгч даваа гарагт буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх эмнэлгийн хэрэгслийг гардуулах ёслолын арга хэмжээ болж, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн захирал Д.Должин болон бусад албаны хүмүүс оролцжээ.   Эх, нярайн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд тохирсон, эх, нярайд ээлтэй, хэрэгслүүдээр хангагдсандаа төрөх тасгийн эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгч эхчүүд маш их талархаж байгааг Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д.Мэндбаяр илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1093
0 эможи
keyboard_arrow_up