Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр

2014 оны 4 сарын 07

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болггон тэмдэглэдэг билээ. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүл мэндийн салбарт хандуулдаг аж.

 

Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье"  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Виват болон бусад эрүүл мэндийн байгууллагын эмч нар мэдээлэл хийсэн байна. Тэдний хэлснээр аливаа өвчний анагаахаар хэрэглэсэн эм, эмчилгээний бэлдмэлээс хамаарч  эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн өвчлөл нэмэгдэж буй нь тулгамдсан асуудал болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл эмийг хэтрүүлэн хэрэглэх, тухайн өвчнийг буруу оношлох, лабораторийн оношлогоо хийлгүй таамгаар эмчлэх, эмчийн зааваргүй дур мэдэн эм уух зэрэг нь нянгийн тэсвэржилтийг цааш тархаахад нөлөөлдөг байна. Тиймээс Засгийн газар,Эрүүл мэндийн яамны зүгээс эмч ажилчдын мэдлэг, хандлагыг сайжруулах, эмнэлгээс шалтгаалсан нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулах, эмийн чанар, халдварын тандалтын тогтолцоог сайжруулахад анхааран ажиллах хэрэгтэй  гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1123
0 эможи
keyboard_arrow_up