Шинээр эмч нарыг гадаад суралцуулна
2014 оны 4 сарын 09
Эрүүл мэндийн яамнаас гадаадын өндөр хөгжилтэй оронд урт болон богино хугацаагаар, мөн төрийн сангийн санхүүжилтээр цөөнгүй эмч нарыг сургалтад хамруулаад байгаа билээ.
Тэгвэл энэ удаа анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшиж дотооддоо оношлогдож, эмчлэгдэхгүй байгаа өвчнүүдийг оношлох, эмчлэх, хүний амь насыг авран хамгаалахад чиглэсэн төсөл, саналуудыг шалгаруулан авахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд тухайн эмчийг гадаадад сургалтад хамруулахаар болжээ. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмч нар саналаа гурван хуудаст багтаан бичиж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захиргааны хэлтэст бүртгүүлэх юм байна. мөн 70128805 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1225
0 эможи