Маргааш нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2014 оны 4 сарын 11
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг болох гэж байна. Энэхүү нээлттэй өдөрлөгийн үеэр БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөх аж. Уг өдөрлөгийг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Юнайтед экспресс” ХХК, БНСУ-ын Эрүүл мэндийн глобаль холбооноос хамтран зохион байгуулахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1369
0 эможи