Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн осол эндэгдлийг бууруулах зорилго бүхий зөвлөгөөн боллоо

2014 оны 4 сарын 14

Жил бүрийн 04 дүгээр сарын 10-нд болдог “Хүүхдийн зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх” өдрийг тохиолдуулан “Осол, гэмтэл хүчирхийллээс сэргийлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, хүүхдийн осол эндэгдлийг бууруулах зорилгоор салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хамтарсан зөвлөгөөнийг Дархан-Уул аймгийнхан анх удаа зохион байгууллаа. Зөвлөгөөнд АЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн Бодлогын Хэлтсийн дарга Б.Балжинням, Эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр, Дархан сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Хэлтэс, Мэргэжлийн Хяналтын байгууллага, Хүчирхийллийн эсрэг төв, Дэлхийн Зөн ОУБ, Монгол Даатгал, МИГ даатгал, Жолооны сургалтын төвийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг нийт 70 гаруй хүн нэгэн өдрийг хүүхдийн осол эндэгдлийг бууруулахын төлөө нэгдэн ажиллажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1464
0 эможи
keyboard_arrow_up