“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт явагдаж байна
Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, хохирсон далд гэмт хэргийг илрүүлэх, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх чадвар суулгах зорилгоор 2014 оны 4 сарын 8-наас эхлэн 5 дугаар сарын 8 хүртэлх хугацаанд сургалт зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Цагдаагийн 2-р хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Хан-Уул дүүргийн 2-р хэлтсийн нутаг дэвсгэрт орших 11 хороодын иргэний танхимд нийт иргэдэд сургалт хийж байна.
Сургалтанд хороодын архаг архичид болон захиргааны зөрчил гаргаж байсан иргэд болон тэдгээрийн гэр бүлийн хүмүүс сургалтанд хамрагдлаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар “Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?” сэдвээр мэдээлэл хийж богино хэмжээний видео бичлэг үзүүлэн иргэдийн асуултанд хариулт өгч байв. ХУЭМН-ийн Сэтгэцийн эрүүл мэнд, Наркологийн кабинетын эмч Д.Оюунчимэг “Архины хор уршиг,түүнтэй холбоотой зарим асуудлууд” сэдвээрсургалт хийж, архинд донтох өвчин болон архины хэрэглээнээс үүдэлтэй зан төрх үйлийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө зөвлөмж хийв.