Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа гол шалтгаан нь ядуурал

2014 оны 4 сарын 28

Глобаль сангийн дэмжлэгтэй Шууд хяналттай богино хугацааны сүрьеэгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж, “Олон эмэнд дасалтай сүрьеэ болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулагдлаа.

 Тус уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, “Сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа гол шалтгаан нь ядуурал түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн. Сүрьеэтэй тэмцэх хамгийн шилдэг арга бол эрт илрүүлж эмчилгээнд төгс хамруулах, хавьтлуудыг хяналтад байлгаж өвчлөлөөс сэргийлэх билээ. Тэгвэл Өрхийн эмнэлгүүд сүрьеэгийн чиглэлээр одоо хийж буй ажлаа улам өргөжүүлэх, сорьц тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, сорьцны чанарт анхаарах, сүрьеэгийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах нь чухал байна. Манай улсын хувьд анхан шатны тусламжийн чанарыг нэмэгдүүлснээр бид сүрьеэтэй тэмцэхэд ихээхэн дэвшлийг бусад орнуудын адилаар гаргаж чадна” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2131
0 эможи
keyboard_arrow_up