Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эм ханган нийлүүлдэг компаниудын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

2014 оны 4 сарын 29

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалттай.

Гэтэл уг хуулийн заалтыг зөрчин  “Монгол эмимпекс”, “Ган эм”, “Мөнхийн тун”, “Сөүл Сэниорс товер”, “Интернейшнл медикал сентер”, “Мон Со Баян”, “Азифарм”, “Цомбо”, “Гранд Мед”, “Медика Монголиа”, “Омбол” компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирж байсныг Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоосон байна.

Тиймээс МХЕГ Эрүүл мэндийн сайд Н.Удвалд албан тоот хүргүүлснийг үндэслэн эдгээр компаниудын импортын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2213
0 эможи
keyboard_arrow_up