Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

"Вансэмбэрүү" эрдэм шинжилгээний анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа

2014 оны 5 сарын 06

2014 онд анагаах ухааны салбарын байгууллагуудын шилдэг илтгэлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулах “Вансэмбэрүү" эрдэм шинжилгээний анхдугаар чуулган 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.  Тус хурлыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг анхлан зохион байгуулж байна.

Вансэмбэрүү эрдэм шинжилгээний чуулганыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж үг хэлэв. Монголын анагаах ухааны академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва “Нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухаан” сэдвээр түлхүүр лекц уншив. Тус чуулганд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Схүбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төв аймаг, Шинэ анагаах ухаан дээд сургууль, Орхон аймаг зэрэг газруудаас илтгэл хэлэлцүүлж, үүнээс:

1-р байрт УНТЭ - УЭСК-ийн эмч Б.Одончимэг орж, Вансэмбэрүү нэрэмжит цом, батламж, 1.000.000 төгрөгөөр,

2-р байрт УНТЭ - ЭЭТ-ийн эмч Б.Отгон орж, Батламж, 500.000 төгрөгөөр,

3-р байрт УНТЭ - ЦЭСК-ийн эмч Б. Хишигжаргал шалгаран Батламж, 300.000 төгрөг тус тус шагнагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2582
0 эможи
keyboard_arrow_up