Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэгийн элэг шилжүүлэн суулгах баг ХСҮТ-тэй хамтран ажиллана

2014 оны 5 сарын 07

Манай улсын хүн амын дунд элэгний хатуурал, хавдар маш их байгаа. Дэлхийд энэ өвчнөөрөө нас барагсдын тоогоор нэгдүгээрт орж, жилд дунджаар 4000 хүн ийм өвчтэйгөө мэдэж байгаагийн 40 хувь нь элэгний хавдартай байдаг ажээ. Сүүлийн хоёр жилд Энэтхэг улсад 30 Монгол иргэн элэг шилжүүлэн суулгуулжээ. Тус улсын Шинэ Дели хотод ажилладаг Нашим Мехта эмчийн баг нийт 900 гаруй том хүн, 70 гаруй хүүхдэд ийм мэс засал хийсэн ажээ. Нашим Мехта эмч Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар болжээ. Тэрээр ирэх баасан гараг хүртэл элэгний эмчилгээ, элэг шилжүүлэх мэс засал, элэгний хатуурлын талаар сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцон, хавдартай өвчтөнүүдийг үзэж, иргэдэд элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2619
0 эможи
keyboard_arrow_up