Ард түмний талархал хүлээсэн сувилагч
Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Ард түмний талархал хүлээсэн сувилагч” хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдөр олны дундаас онцгой хичээл зүтгэл, амжилтаараа тэргүүлсэн Гавъяат сувилагч шагналаар Архангай аймгийн Жаргалант сумын сувилагч Ц.Алтанцэцэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Ч.Цэцгээ, Гэмтэл согог үндэсний төвийн сувилагч Х.Цэцэгмаа, ХХӨ
С үндэсний төвийн сувилагч Ч.Оюунчимэг, ЭХЭМҮТ-ийн сувилагч Д.Даваажаргал нарын 5 хүн шагнагдлаа. Тус арга хэмжээнд хот, хөдөөгийн нийт 300 гаруй сувилагч нар оролцож байгаа. Тус арга хэмжээг нээж Монголын сувилагчдын тэргүүн Д.Нямсүрэн, Эрүүл мэндийн яамны дэд дарга Ж.Амарсанаа, ЭМЯ-ны Сувилгааны төвийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Алтанбагана, Монголын эрүүл мэндийн АҮЭХ дарга Мягмарсүрэн нар нээж үг хэллээ. Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ: Сувилахуйн шинжлэх ухаан нь биеэ даасан шинжлэх ухаан. Үүнийг эмчийн туслах, асрагчаас ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Бас цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар бид яамтай хамтран ажиллана гэлээ.