Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл болж байна

2014 оны 5 сарын 22

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх салбар дундын уулзалт-хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт ЭМЯ, БХБЯ, ХАХНХЯ, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ГССҮТ, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, УБ хотын захирагчийн ажлын алба, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн замын цагдаа, Нийслэлийн тээврийн газар, Монголын залуучуудын холбоо, ШУТИС, Авто тээврийн үндэсний төв болон аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдээс төөлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрч хүн амын өсөлт 2.2 хувиар өссөн. Төрөлт нэмэгдэж, нас баралт буурч байгаа хэдий ч хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралт 1990 онд хүн амын нас баралтын 5 дах шалтгаан болж байсан бол, 2000 оноос хойш 3 дах шалтгаан болж өсчээ.

Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харвал халдварт бус өвчний 8.3 хувийг гэмтэл, осол гэмтлийн өвчлөл эзэлж 10000 хүн амд ногдох осол гэмтлийн өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. 10000 хүн амд ногдох осол гэмтлийн өвчлөл 2001 онд 286, 2005 онд 380, 2010 онд 470 байсан бол 2013 оны байдлаар 579 болж нэмэгдсэн байна.

2013 оны байдлаар 16192 нас баралтын тохиолдол бүртгэгдсний 2788 тохиолдол буюу 17.2 хувийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж байна.

Зөвхөн 2013 онд зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 579 тохиолдол бүртгэгдэж нийт ослын дийлэнхи буюу 20.7 хувийг эзэлж байна. Дэлхийн хүн амын нас баралтын 2030 оны төлөв тооцооллоор зам тээврийн осол өнөөгийн байдлаар 9-рт байгаа бол 2030 он гэхэд 5-рт орох магадлалтай байгааг гаргажээ. Ялангуяа хүүхдийн түлэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2013 онд нийт түлэгдлийн 63.9 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа бол түлэгдлийн улмаас нас баралтын 92 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.

Иймд эрүүл мэндийн эрхэм зорилго болсон эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд шинэчлэлийг хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлсэн, нийгмийн эрүүл мэнд, сайн сайхныг бий болгосон осол, аюулгүй орчин бий болгоход салбар хоорондын оролцоо, хамтын ажиллагаа чухлыг онцлон тэмдэглэж энэ удаагийн хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулж байна” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3321
0 эможи
keyboard_arrow_up