Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсаас Глобаль санд шинээр өргөн барих ХДХВ-ийн төслийн чиглэлийг хэлэлцэх уулзалт боллоо

2014 оны 5 сарын 27

ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний 2015-2017 оны өртөг тооцсон ажлын төлөвлөгөөг хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Үндэсний зохицуулах зөвлөл, НҮБ-ын байгууллагууд, ХӨСҮТ, бусад мэргэжлийн харьяа байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Глобаль сан байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр төслийн уралдаан зарлаж ирсэн. Манай улс тус төслийн уралдаанд идэвхитэй оролцож ДОХ/ХДХВ-ийн чиглэлээр 2, 5, 7 дугаар раундын төслүүдийг амжилттай батлуулан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын хэмжээнд 2003-2014 онд нийтдээ 16,5 сая ам.долларын санхүүжилтыг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, ДОХ-ын эсрэг тэмцэхэд зарцуулсан байна. Одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2014 онд дуусах бөгөөд санхүүжилтын шинэ механизмын дагуу Глобаль санд өргөн барих төслийн чиглэл, агуулгыг хэлэлцүүлэхээр хамтрагч талуудын уулзалтыг зохион байгуулж байгаа” гэдгийг уулзалтын үеэр Үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Д.Амарсайхан хэлж байв.

Зөвлөлдөх уулзалтаар оролцогчид/төсөл хэрэгжүүлэгч хамтрагч талууд/ шинээр өргөн барих төслийг үндсэн таван чиглэлийн дагуу боловсруулахаар хэлэлцэж, өөрсдийн санал, зөвлөмжөө тусгасан юм.

Энэхүү таван чиглэлд: ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үндсэн хөтөлбөр, түүний үйлчилгээний хүрээ, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд ажиллах; Өртөмхий ба гүүр хүн амын эрсдлийг бууруулахад онцгой анхаарч, халдварын талаар мэдээлэл түгээх, хамгаалах зан үйлийг дэмжих; ХДХВ/ДОХ-той хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар тэдний бүтээлч оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах; ХДХВ, БЗДХ хянал, сэргийлэлтэд шаардагдах хэмжээний санхүүгийн тогтвортой нөөц бий болгох, энэ нөөцийг бий болгох эрх зүйн, төрийн бодлогын таатай орчинг бий болгох, бэхжүүлэх чиглэлд ажиллах; ХДХВ/ДОХ-оос БЗДХ-ын нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай тандалт судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийг цуглуулж төлөвлөлтөд ашиглах нь зайлшгүй шаардлатай байна гэсэн чиглэлийг тодорхойлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3543
0 эможи
keyboard_arrow_up