Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Удвал сайд хүний их эмчийн тангарагаа өргөсөн эмч нарт баяр хүргэлээ

2014 оны 6 сарын 02

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн төсгөлтийн баяр  болж өнгөрлөө. Тус сургуулийн төгсөгчдөд диплом, мэргэжлийн цол олгох, хүний их эмчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрээр хэлэхдээ, “Нийт төгсөгчид та бүхэнд баярын мэнд хүргэе. Өнөөдөр би нэг талаараа та бүхний ажиллах “зах зээл”-ийг төлөөлж үг хэлж байна гэж ойлгож болно. Манай улсад эмч, мэргэжилтэн бэлтгэдэг долоон их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр дундаас та бүгд түүхэн замналаараа ч, төгсөн гарч буй боловсон хүчний ур чадвараараа ч тэр нэрийн хуудас болсон сургуулийг төгсөж байна. Монгол улс эмчийн хангамжаараа өндөрт тооцогддог улсын нэг. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын өрсөлдөөн улам их болж байна. Гол нь энэ өрсөлдөөнд ялж, өөрсдийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал бөгөөд том сорилт болно гэдгийг санах хэрэгтэй. Та нарын эзэмшсэн мэргэжлийн ур чадвар хэдий чухал ч иргэн бүрт хүрч үйлчлэх, найрсаг харилцаа, түргэн шуурхай үйлчилгээ иргэдэд та бүгдийг хэн бэ гэдгийг илтгэх хамгийн том шалгуур болно” хэмээн онцлоод эмч, мэргэжилтнүүдийнхээ ажиллах боломжийг бүрдүүлж эхэлснээ дуулгав.

Тодруулбал, эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн баталгааг сайжруулах үүднээс цалин хөлсний өртөг, ажлын норм, нормативын судалгааг хийж, бодит үнэлгээг гаргасан. Мөн ирэх 09 дүгээр сард төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэ шатанд гаргах стратеги бэлэн болохыг ч онцлон тэмдэглэсэн. Ингээд эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн энэ цаг үед төгсөж байгаа нийт төгсөгчиддөө дахин баяр хүргэж, салбартаа тавтай морилохыг урьлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3840
0 эможи
keyboard_arrow_up