Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Яаралтай тусламжийн ээлжит цахим хурал болов

2014 оны 6 сарын 02

Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 6 дахь удаагийн цахим хурлыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.  Тус хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжлтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Бор, Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, П.Тогтохжаргал, НЭМГ-ийн харьяа Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан, хүүхдийн мэргэжилтэн Б.Нармандах, НЭМГ-ын харьяа Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн дарга Ц.Пүрэвдаш, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, яаралтай болон түргэн тусламжид ажилладаг мэргэжилтнүүд оролцов.  

Уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн өвчтөний эрэмблэн ангилалт, нас баралт, авсан арга хэмжээний тухай 14 хоногийн мэдээ, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн яаралтай тусламжийн тасгийн шинэчилсэн зохион байгуулалт, тэдгээрийн үйл ажиллагааны тухай болон түргэн тусламж, үйлчилгээний мэдээлэл, нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний талаарх видео танилцуулгуудыг хийсэн.  

Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд Түргэн тусламжийн дуудлага хүлээн авагч нарт зориулсан сургалт болон “Нислэгийн үед яаралтай тусламж үзүүлэх” сургалтыг хэрхэн явуулсан талаар мэдээлэл хийв. Ингээд ЭТХ-ийн мэргэжилтэн Ч.Баярмаа түргэн тусламжийн дуудлагын талаар мэдээлэл хийж, нийслэлд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын алба (Хуульзүйн яамны ШУМТөв) хэрхэн дуудлага хүлээн авч байгаа, мөн түргэн тусламжийн үйлчилгээг эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар холбож, өвчтөний мэдээллийг ТТМашинаас эмнэлэг рүү шуурхай дамжуулах төсөл хэрэгжсэн тухай видео үзүүлэв. 

 Эмнэлгийн түргэн болон яаралтай тусламжийн тасгаа шинэчлэн зохион байгуулсан талаар мэдээлэл хийж видео үзүүлсэн хоёр эрүүл мэндийн нэгдэлд талархал илэрхийлэн, хуралд оролцсон бүх эмч мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3869
0 эможи
keyboard_arrow_up