“Зүрхээ хамгаалъя” сан түргэн тусламжийн машин бэлэглэв
2014 оны 6 сарын 04
Японы “Зүрхээ хамгаалъя” сан төрийн бус байгууллага П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн эмч, төлөөлөгчид манай улсад жилд хоёр удаа ирж, найман нярай, хүүхдэд зүрхний гажгийн оношилгоо, эмчилгээг хамтран хийжээ.
Мөн тус сангаас хамтын ажиллагааныхаа хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн авто машиныг өнгөрөгч 05 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3980
0 эможи