Эмийн үнийг 44 дахин хямдралтайгаар худалдан авахаар боллоо
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний с вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компаний төлөөлөгч нар Монгол улсад хүрэлцэн ирж уулзлаа. Дэд сайдын Амеркийн Нэгдсэн улсад хийсэн айлчлалийн хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм/Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон юм.
Өчигдөрийн уулзалтын үеээр “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухайгаа дахин баталгаажууллаа.
Элэгний С вирүс нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр с вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, 3 сарын эмчилгээ нь 900 доллар, 6 сарын эмчилгээ нь 1800 доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах дээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм.
Уулзалтын үеээр “Гилеад сайнс” компани нэг нөхцөл тавьсан нь энэхүү эмийн төлбөрийг тусгай програмын дагуу МУ-ын засгийн газраас гаргуулах хүсэлтэй байна хэмээлээ. Үүнтэй холбоотой олон асуудлууд урган гарч ирэх бөгөөд үүнийг ЭМЯ шуурхай, хууль, дүрэм журмийн дагуу нэн даруй шийдхийн төлөө ажиллах тухайгаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд дэд сайд “Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг харгалзан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан манай улсад чухал хэрэгцээтэй байгаа элэгний с вирусын “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр олгохоор болсонд талархал илэрхийллээ.