Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулагдаж байна

2014 оны 6 сарын 26

Эрүүл мэндийн статистик мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр зохион байгуулах эхний ээлжийн сургалт 2014 оны 06 дугаар сарын 23-27 ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдаж байна. 

Тус сургалтаар Эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх анхан шатны бүртгэл, тайлангийн шинэчлэгдэн батлагдсан маягтууд, түүнийг хөтлөх зааврыг танилцуулж, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдээллийн мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргжлийн ур чадварыг дээшлүүлэх, Эрүүл мэндийн статистикийн шинэчлэгдэн батлагдсан H-info 3.0 программ хангамж, сарын мэдээний программ хангамжийн нэвтрэлтийг эрчимжүүлэх зорилготой юм.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд сургалтын дараах ажлын байран дахь сургалт зохион байгуулж, сургалтын явц үр дүнгийн талаар тайлан гарган баримтжуулж ЭМХТ-д ирүүлэх юм. 

 Эхний ээлжийн сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудийн Эрүүл мэндийн газрын статистикч их эмч, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нийт 32 хүн хамрагдаж байна. 

2-р ээлжийн сургалт 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 04-ны хооронд зохион байгуулагдна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4982
0 эможи
keyboard_arrow_up