Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НЭМҮТ: Залуусаа “Гэрэл нэмье“ аппликейшныг татаж өөртөө гэрэл нэмээрэй

2017 оны 12 сарын 01

Arslan.mn

ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ийн Хүн амын сан хамтран  "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал”-аар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллийн салбарын оролцоотойгоор шинэлэг арга, санал санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулсан. Энэ үеэр НЭМҮТ-өөс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 15-24 НАСНЫ ЗАЛУУЧУУДАД бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв, үнэн бодит мэдээллийг түгээх, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгоор Гэрэл нэмье аппликейшныг бүтээснээ танилцуулж, сэтгүүлчдээс санал авсан юм.

Аппликейшнийг татаж авснаар гэр бүлээ хэрхэн зөв төлөвлөх, БЗДХ-аас сэргийлэх, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, хүчирхийллээс сэргийлэх, тусламж авах хаяг, надад тохиолдсон түүх, биеийн жингийн индексийг тодорхойлох талаар мэдээллүүдийг авах боломжтой аж.

App store, Play Store-оос татаж аваарай. https://play.google.com/store/apps/details?id=com.gerelnemye

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50551
0 эможи
keyboard_arrow_up