Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоол Хүнсээр Дамждаг Өвчнөөс сэргийлэх арга зам

2014 оны 6 сарын 30

Хоол хүнс бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс: Хоол хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх үед эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсаны улмаас хоол хүнс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. Мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн, сүү, бяслаг, өндөг зэрэг уураг, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, мөн бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үрждэг.
 Нян өсөж үржихэд хугацаа, дулаан чийглэг хэрэгтэй байдаг. Нэг нян 2 дахин их тоотой болж үржихэд ердөө 15 минут хангалттай, 6 цагийн дотор 1 нян 16 сая тоотой болж үржинэ. Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, амт, үнэр, өнгө, гадаад байдлын хувьд өөрчлөлтгүй байдаг.
 Иймээс хоол хүнсийг тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалах нь өвчин үүсгэгч нян тухайн хоол хүнсэнд үржиж хүн хэрэглэсэн тохиолдолд өвчлүүлэх эрсдэл үүсгэнэ.
Хоол Хүнсээр Дамждаг Өвчнөөр өвчлөх эрсдэл: Бохирдсон хоол хүнс хэрэглэсэн ямар ч хүн өвдөх магадлалтай ч 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс бусдаас илүү олон удаа, илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. Иймд эмзэг бүлгийн эдгээр хүмүүс шүүрхий мах, түүхий болон дутуу болгосон өндөг, түүхий, шүүрхий далайн хүнс, түүхий ус, ариутгаагүй, буцалгаагүй сүү болон угаагүй жимс ногоо зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана.
Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэсэн 2 төрөлд хуваагддаг.
Нянгийн гаралтай хоолны хордлогын үед хоол, хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэгч нянгаар бохирдож, тухайн хүнсний зүйлд нян их хэмжээгээр үржиж хороо ялгаруулах бөгөөд улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой. Нянгийн гаралтай хоолны хордлогод стафилококк нянгаар үүсгэгдэх хоолны хордлого, хиамдлын савханцар болон бусад төрлийн нянгаар үүсгэгдэх хоолны хордлогыг дурьдаж болно.
Нянгийн бус гаралтай хоолны хордлого нь: байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ. Эдгээр хүнс бохирдуулагч химийн бодист хүнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг орох бөгөөд хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцад эдгээрээр бохирдох боломжтой. Хортой мөөгний хордлого, нитритийн давсыг хоолны давстай андуурч хэрэглээд хордох, хүнд метал болон бусад химийн бодисыг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр үүсэх цочмог хордлогууд нь нянгийн бус гаралтай хоолны хордлогод хамаарна. Харин хүнд метал, пестицид, диоксин зэрэг химийн бодисыг бага тун хэмжээгээр удаан хугацаагаар хоол хүнсээр дамжуулан авсан тохиолдолд хүний биед химийн бодисын архаг хордлого үүсч, эрхтэн тогтолцооны төрөл бүрийн өвчнүүд, хавдар зэрэг алсын үр дагаварт хүргэнэ.
Хоол Хүнсээр Дамждаг Өвчннөөс сэргийлэхийн тулд хүнстэй харьцагч бүх хүн болон  хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудаас гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд ДЭМБ-аас гаргасан “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Түлхүүр 1: Цэвэр байх.
•    Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
•    Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
•    Гал тогоонд ялаа, шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх
Түлхүүр 2: Болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгал.
•    Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
•    Мах, ногооны модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
•    Шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.
•    Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэ
Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болго.
•    Хоол хүнсийг 700С-аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх
•    Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
•    Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох
Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгал.
•    Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (600С-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.
•    Түргэн мууддаг хүнсийг авсан даруйдаа хөргөгчид (50С-аас бага) хадгалах
•    Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх
•    Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх
Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго.
•    Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх
•    Усыг буцалгаж хэрэглэх
•    Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх
•    Сүүг буцалгаж, ариутгаж  хэрэглэх.
•    Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
•    Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах
Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр Хоол Хүнсээр Дамждаг Өвчннөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.
Хоол Хүнсээр Дамждаг Өвчнөөр өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:
•    Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй.
•    Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5135
0 эможи
keyboard_arrow_up