Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Агаарын бохирдол ургийн өсөлтөнд нөлөөлдөг

2014 оны 7 сарын 03

ЭХЭМҮТ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль. МУИС, АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Лос-Анжелесийн судлаачдын багийн хамтарсан “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, АНУ, бусад улсын Элчин сайдын төлөөлөгчид оролцож санаа бодлоо солилцсон юм. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзэлж байна. Агаарын бохирдлын нөлөөгөөр дэлхийд жил бүр 1.6 сая хүн амьсгалын замын өвчнөөр нас бардаг байна. Дэлхийн банкнаас гаргасан тайланд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаарх судалгааг танилцуулжээ. Энэхүү судалгаагаар нийслэлийн оршин суугчид РМ2.5 тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ Монгол улсын агаарын чанар үндэсний стандартаас арав дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарсан байна. Бусад оронд хийсэн судалгааг харахад агаарын бохирдол нь ургын хөгжилд муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5346
0 эможи
keyboard_arrow_up