Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ээлжит цахим хурал боллоо

2014 оны 7 сарын 08

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурлыг Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа удирдан, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Тус хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Г.Базархүрэл, Нийгмийн эрүүл мэндийн хэлсийн мэргэжилтэн Г.Соёлгэрэл, НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа нар оролцов. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гарсан эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг хэлэлцэн, эрүүл мэндийн салбарт өрнөсөн үйл явдлуудыг танилцуулав. Түүнчлэн Хөвсгөл, Булган аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллээ танилцууллаа. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 1602 хүүхэд мэндэлжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Эрүүл мэнд ба уул уурхай” чуулга уулзалтад оролцсон. Уг уулзалтад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөл хамрагдсан. Эрүүл мэндийн сайд тус чуулганд “Уул уурхай хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ”гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Чуулганаар санамж бичиг батлан гаргасан байна. Мөн уул уурхай хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг үзэх зорилгоор “Эрдэнэс таван толгой” ХК-д зочилсон.

Үндэсний их баяр наадмын үеэр бүх нийтээр 5 хоног амрах болсон, 90 гаруй сумын ой тохиож байгаатай холбогдуулан хоолны хордлого, халдварт өвчний дэгдэлт гарч болзошгүй тул Эрүүл мэндийн сайд улс орон даяар бэлэн байдалд, хариуцлагатай ажиллах албан даалгаврыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт хүргүүлснийг танилцууллаа. Албан даалгаварт эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд чирэгдэлгүй байх, утсан холбоог бэлэн байлгах, эрүүл мэндийн ажилтны ёс зүг баримтлан ажиллах, туршлагатай эмч жижүүрт томилох, эмийн нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн машиныг бэлэн байлгахыг анхааруулсан байна. Уг албан тоотын хэрэгжилтийг энэ сарын 18–нд шалгах юм байна.

Өнөөдрийн цахим хуралд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ. Түүний танилцуулснаар энэ онд Эрүүл мэндийн газраас 82 заалттай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд одоогоор 88 хувийн биелэлттэй байгаа юм байна. Чех улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд аймгийн эмч нар 4 суманд ажиллаж, 625 иргэнд үзлэг, эмчилгээ хийжээ. Мөн “Хүчирхийлэлгүй ирээдүй” телевизийн зорилтот нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, эмзэг бүлгийн 47 хүүхдийг сувилалд амраасан байна.

Үүний дараа Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээлэл хийлээ. Тус аймаг хүүхдийн эндэгдэл хамгийн бага аймгуудын нэг юм. Аймагтаа багийн эмчийн зөвлөлгөөнийг амжилттай зохион байгуулсан байна. Зөвлөлгөөнд 47 багийн эмч хамрагджээ. “Эрүүл шүд” аяныг өрнүүлж, 1000 орчим хүүхдэд сургалт явуулжээ. Хурлын төгсгөлд ЭМЯ-ны мэргэжилтэн Г.Базархүрэл, Эрүүл мэндийн байгууллагуудын эхний 6 сарын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Эрүүл мэндийн байгуулагуудын гаргаж буй нийтлэг дутагдал, зөрчилд санхүүгийн тушаал, шийдвэрийг эх хувиар нь хадгалдаггүй, цалингийн зэрэглэл болон төсвийн зарцуулалтын журам баримтлахгүй байгаа, зарим байгууллага орон тооноос илүү хүнтэй ажилладаг зэргийг хэллээ. Улс даяар хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан дээрх алдаа дутагдлаа засаж ажиллахыг холбогдох байгууллагад сануулав. Дараагийн цахим хурлаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв мэдээлэл хийхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5558
0 эможи
keyboard_arrow_up