Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Зүрх судасны үндэсний конференц 2014” боллоо

2014 оны 7 сарын 08

Жил бүр зүрх судасны төвөөс уламжлан зохион байгуулж ирсэн 12 дахь удаагийн “Зүрх судасны үндэсний конференц 2014” 06 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус конференцид Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй 250 гаруй зүрх судасны эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Түүнчлэн өөрсдийн хийсэн ажлаа дүгнэж, судалгаа шинжилгээний үр дүнгээ хэлцэн, бусад улсын туршлага, сургамжаас суралцан зөвлөлддөг уламжлалтай билээ. Уг хурлын хүрээнд “Зүрхний дутагдлын орчин үеийн менежмент” сэдэвт сургалтыг Сингапурын зүрх судасны үндэсний төвтэй хамтран зохион байгуулав.

Энэ жил Монгол Улсад ангиографийн оношилгоо, эмчилгээ бий болсны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэхүү үндэсний хурлыг зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Иймээс судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний мэргэжилтэн нар ололт амжилтаасаа бусадтайгаа хуваалцан цаашдын хийх ажлаа тодотгон тус конференцид өргөнөөр оролцлоо. Мөн зүрх судасны төвийн хэтийн төлөв, төлөвлөгөөтэй танилцах, эмнэлгүүдийн хооронд зүрх судасны өвчтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний олон талт хамтын ажиллагаа болон уялдаа холбоог хэрхэн бэхжүүлэх талаар зөвлөлдөж, санал бодлоо солилцсон нь тус конференцийн бас нэгэн чухал ач холбогдол болов. 

“Зүрх судасны үндэсний конференц 2014”-д хэлэлцэгдсэн илтгэл, судалгааны үр дүн, тэргүүн туршлага нь зүрх судасны өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах болно гэдгийг оролцогчид тэмдэглэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5559
0 эможи
keyboard_arrow_up