Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хоол хүнсээр дамждаг өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл хийлээ

2014 оны 7 сарын 08

Урин дулааны улирал ирж хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлсэн мөн баяр наадам болох гэж буйтай холбогдуулан олныг хамарсан халдвар, хордлого, дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд иргэдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах, анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө.

 

Тус хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон холбогдох мэргэжлийнхүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

 Хэвлэлийн бага хурлыг НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл нээж мэдээлэхдээ, гэдэсний халдварт өвчнүүд болох цасан суулга, сальмонеллез, гэдэсний хижжг, кампилобактерийн халдвар, гэдэсний савханцрын халдва, гепатит А буюу халдварт шар зэрэг нь иргэдийн болгоомжгүй байдлаас, хүнсний аюулгүй байдал алдагдсантай холобоотойгоор үүсдэг ба гол төлөв хүнсний байгууллагууд, ажилчдын цайны газар, хүүхдийн зуслан гэх зэрэг цэгүүдэд үүсч, олон хүнийг хамарсан хордлого гарч байна. Энэ байдлаас улбаалан эрүүл мэндийн салбарт үргүй, төлөвлөгдөөгүй зардал гарч байна. Тухайн хордлогод өртсөн хүмүүсийг эрүүлжүүлнэ, эмчилнэ, лабортаорийн шинжилгээнд хамруулна, хавьтлыг тогтооно гэдэг бол их цаг, тодорхой зардлыг зарцуулахад хүргэдэг. Хэсэг хүний хариуцлагагүй байдлаас шалтгаалж ийм нөхцөл байдалүүсч байгаа гэдгийг хэлсэн юм.

Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн хүн тухайн эмчилгээний явцад эдгэрээд гарах магадлалтай боловч цаашид 10 жилд нян тээгч болж үлдэх аюултай байдаг. Эрүүл байгаа мэт боловч тухайн хүний өтгө, шүлс зэргээр тухайн бактер ялгарч гарч байдаг. Гэдэсний халдварт өвчний эд дэгдэлтийн үе нь зуны улиралд зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үеэр харьцангуй нэмэгддэг. Манай улсад гэдэсний 7 төрлийн өвчин бүртгэгддэг бөгөөд хамгийн олон бүртгэгддэг нь цусан суулгын халдвар/нийт бүртгэгддэг халдварын 30 орчим хувь/ болон сальмонеллез/20-30 орчим хувь/-ийн халдварын тохиолдол байдаг. Эдгээр гэдэсний халдварт өвчин нь тухайн нянгаар бохирлогдсон хоол, хүнс хэрэглэснээс, мөн тийм нянгаар бохирлогдсон орчинд байснаас, ахуй хавьтлаар, хоол хүнсээр дамжин хүүхдэд болон бусад хүмүүст халдварладаг байна.

Хэвлэлийн бага хуралд оролцож, мэдээлэл өгсөн А.Амбасэлмаа хэлэхдээ, “Энэ жил Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ХӨСҮТ-өөс зуслангийн эмч, тогооч нарт гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулсны үр дүнд зуслангийн эмч нар тодорхой ойлголттой болсон байна. Өнгөрсөн 7 хоногт гарсан хүүхдийн зуслангийн хоолны хордлогын тохиолдлыг тухайн үед гармагц бидэнд мэдээлсэн. Ингэснээр ХӨСҮТ-өөс 10 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж, даруй арга хэмжээ авсан. Өнөөдөр хүүхдүүдээ эмчилж, эрүүлжүүлээд байна.” гэлээ. Мөн тэрээр зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хандан “Нэг талаар зуслангуудад ажиллаж буй эмч нар шуурхай арга хэмжээ авах, мэдээлэх ажлыг сайн хийж гйүцэтгэсэн. Нөгөө талаар олон нийт, зусланд ажиллаж буй нийт хүмүүс өөрсдөө хувийн ариун цэврийг сахих, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай. Зуслангийн үйл ажиллагаа явуулахдаа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нэгдүгээрт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орсон, найдвартай, эрүүл хүмүүсийг ажлуулах, дараа нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарах нь чухал” гэсэн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр мөн баяр наадмын өдрүүд ирж буйтай холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэсэн. Баяр наадмын үеэр гэдэсний халвдарт өвчинд өртсөн хүмүүс ихэвчлэн ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан, авсан хүнсний бүтээгдэхүүнээ буруу хадгалж хэрэглэсэн, мөн лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг байна. Баталгаатай найдвартай, шинжилгээ хийлгэсэн цэгээс хоол хүнсээ авч хэрэглэх нь зүйтэй гэдгийг хурлын үеэр онцолж байлаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5585
0 эможи
keyboard_arrow_up