Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Мэдрэлийн төвийн эрдмийн чуулган 2014 амжилттай зохион байгуулагдлаа

2014 оны 7 сарын 16

Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төвөөс энэ сарын 04-05-ны өдрүүдэд “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгууллаа. 

Тус конференцийг үйл ажиллагаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд Монгол хүнээ дээдэлдэг, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амд эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулан энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж буйгаа онцлон тэмдэглэв. 

Мөн мэдээллийн технологийн орчин үеийн ололтод тулгуурлан хүн амд суурилсан харвалтын нэгдсэн бүртгэлийг хийх WWW.NEUROCENTER.MN сайтын нээлт болов. 

Уг конференцид ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Өлзийбаяр болон хот хөдөөгийн бүх шатны эмнэлгийн 113 эмч, мэргэжилтэн оролцлоо. 

Энэхүү үндэсний коференци нь мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүд эмчилгээ, оношилгооны тулгамдаж буй асуудлаа хоорондоо хэлэлцэж, цааашид мэдрэлийн эмгэгийг эмчлэх, оношлох эмнэл зүйн удирдлагыг хамтран хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5844
0 эможи
keyboard_arrow_up