Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ”өдөрлөг болно

2014 оны 7 сарын 18

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран  “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ”өдөрлөг зохион байгуулж албан хаагчид сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдэнэ.

Өдөрлөг энэ сарын 23,24-ний өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдах бөгөөд ЗДТГ, дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын албаны ажилтнууд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриалж байна. Таны хувьд:

  17-60 настай

  45 дээш кг жинтэй

  Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор байж болно.

Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол бидний зөвлөмжийг уншаарай. Үүнд:

  Цусаа бэлэглэхийн өмнө

  Сайн унтаж амарсан байх

  Хувийн ариун цэвэр сахих

  Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух

  Иргэний үнэмлэх, бичиг баримттай ирэх хэрэгтэй.

Та доорх зүйлсийг хориглоорой:

  Архи согтууруулах ундаа

  Тос өөхтэй хоол унд,

  Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн

  Эм, тариа хэрэглэх

  Өнгөт ундаа, жимс хэрэглэх

Таны нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар гурван хүний алтан амийг авардаг. Өнөөдөр цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд насанд хүрэгчид, зүрх, тархи, хэвлий-цээжний хөндийн мэс засал шаардлагатай бүх насны хүмүүс, түлэгдэж их хэмжээний шингэн уураг алдсан ,аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны донор хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаардаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5964
0 эможи
keyboard_arrow_up