Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд ажлаа үнэлүүллээ

2014 оны 7 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448 дугаар тушаалаар батлагдсан "Хяналт-шинжилгээ, үнэлгээний журам"-ын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний багийнхан эрүүл мэндийн салбар байгууллагуудын 2014 оны эхний хагас жилийн ажилд үнэлгээ хийсэн байна. 

Энэхүү үнэлгээг 13 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төв, Хонгор сумын эрүүл мэндийн төвүүд 4.6-4.8 оноогоор маш сайн, “Энэрэлт- Наран” өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Шарын гол, Орхон сумын эрүүл мэндийн төвүүд 4.0-4.3 оноогоор сайн гэсэн үнэлгээ авчээ. Мөн таван эмнэлэг хангалттай, нэг эмнэлэг дутагдалтай гэж үнэлэгдсэн байна.

alt

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын болон Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, үр дүнгийн гэрээний биелэлт, 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний баг Эрүүл мэндийн газарт ажиллалаа.

alt

Үнэлгээнд эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, дээд байгууллагуудаас гаргасан хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн дагуу гаргасан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний багийн зохион байгуулалт, ажлын үр дүнтэй танилцахын зэрэгцээ тулгамдсан асуудлын талаар ярилцаж, зөвлөмж өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5970
0 эможи
keyboard_arrow_up