Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сэрэмжлүүлэг

2014 оны 7 сарын 18

   2014 оны 7 дугаар сар 13–нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны хоёр иргэн боомоор өвчилсөн малаас халдвар авч эмчилгээ хийгдэж байна.

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Манай улсын тал хээрийн чийглэг хар хүрэн хөрстэй бүс нутагт боомын байгалийн голомттой Сүүлийн 10 жилд 15 аймгийн 126 суманд, Улаанбаатар хотын 6 дүүрэгт хүний өвчлөлийн 157 тохиолдол бүртгэгдэж нас баралт 7,6% -тай байна. Малын өвчлөл 15 аймгийн 81 суманд, Улаанбаатар хотын 4 дүүрэгт 1000 орчим мал боомоор өвчилсөн байна.

Боомын малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байгаа нь малыг нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилнө.

Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт:

- Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах

- Шалтгаан тодорхойгүйгээр мал үхвэл аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх

- Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх

- Малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх

- Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах

ХӨСҮТ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5988
0 эможи
keyboard_arrow_up