Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийн гишүүдтэй уулзлаа

2014 оны 7 сарын 21

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 07 дугаар сарын 21-ний өдөр “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн Хойд Азийн бүс хариуцсан захирал Др.Жорж Смит, “Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн захирал Др. Ахмед Гома нарыг хүлээн авч уулзлаа.

Агаарын хөлгийг нүдний эмгэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болон эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах зориулалтаар тоноглосон энэхүү онгоцон эмнэлэг нь хөгжиж байгаа улс орнуудад очиж тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Орбис нүдний эмнэлэг нь манай улсад 1989 оноос хойш нийтдээ долоон удаа ирж ажилласан байна. 

"Орбис" олон улсын баг нь нүдний эмч, мэргэжилтнүүд, болон багаж, төхөөрөмжийн инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулахын зэрэгцээ нүдний бүх төрлийн өвчтөнд оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд  ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхий нийтээр зайлсхийж болох сохролыг устгах зорилтод хүрэх үр дүнтэй, чухал арга хэмжээ болж байна.

Энэ удаа “Орбис” онгоцтой эмнэлгийн багийнхан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хүүхдийн болон насанд хүрэгсдийн нүдний өвчин эмгэгийн чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулахаар Эрүүл мэндийн яамны урилгаар ирсэн байна. Цаашид эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа сайд хэллээ. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс тус байгууллагын үйл ажиллагааг байнга дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6069
0 эможи
keyboard_arrow_up