Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Өвчлөл батлагдахын хэрээр халдвар тарах эрсдэл нэмэгдэнэ

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулав.

Тэрбээр "Батлагдсан 140 тохиолдлыг тусгаарлан эмчилж байна. Эхний удаад ОХУ-аас татаж авсан 340 гаруй курсантад шинжилгээ хийхэд 57-оос нь халдвар илэрсэн. 

Өчигдөр илэрсэн нэг тохиолдол нь ойр хавьтлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан. 

Дараагаар нь ОХУ-аас 400 орчим оюутан, зорчигчийг татан оруулсан. Тэднээс 

  • 119 хүнийг Орхон, 
  • 135 хүнийг Дархан-Уул,
  • Сэлэнгэд 20-иод хүнийг 
  • Төв аймагт 132 хүнийг тусгаарлаад байгаа. 

Орхон аймагт тусгаарлагдсан 119 хүний шинжилгээг Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид хийхэд хоёр тохиолдол батлагдсан. Дархан-Уул аймагт мөн нэг тохиолдол батлагдлаа. Тэд гурвуулаа оюутан. 

Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт байгаа хүмүүсийн шинжилгээг Дархан-Уулын салбар лабораторид хийж, хариуг нь ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа юм. 

Өмнө нь Төв аймагт илэрсэн 37 тохиолдлын 80 хувь нь оюутан. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас хойд хилээр орж ирсэн зорчигчдоос 40 хүнд нь коронавирусийн халдвар илэрсэн. 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 116 хүн дээр 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Халдварын сэргийлэлт, хяналтын горимыг хатуу баримталж, халдвартай хүнийг өөр газруудад байлгахгүйгээр голомтыг цомхотгохын тулд зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэх зорилтыг тавьсан. Иймд хоёр аймагт батлагдсан гурван тохиолдлоо ХӨСҮТ-д зөөвөрлөн авчирна.

Тасагт байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмч, асрагч, сувилагч нар бие биедээ хяналт тавина.  Хувцас хэрэглэлийг зөв, тайван өмсөж, тайлах хэрэгтэй. Үүнд камерын хяналтыг давхар тавьж байгаа.

Олон өвчтөнтэй уулзах тусам халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ. Өвчлөл батлагдахын хэрээр халдвар тарах эрсдэл нэмэгдэнэ. Энэ эрсдлийг гадагшаа алдахгүйн тулд ХӨСҮТ-д 250 орондоо багтсан арга хэмжээгээ авна. 

Цаашид ХӨСҮТ-д бэлдсэн 250 орноос давбал хэрэглэх 1,000 ор бэлдсэн." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
6
617155
26 эможи
keyboard_arrow_up