Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭСЯ: Британид визийн мэдээлэл шаардахгүйгээр COVID-19-ийн шинжилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

COVID-19 цар тахлаар өвчилсөн хүний тоо 4.8 сая гаруйд хүрээд байна. 

Одоогийн байдлаар Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад 246 гаруй мянган хүн шинэ коронавирусээр өвчилснөөр тус улс халдварын тоогоор дэлхийд тавдугаар бичигдэх болов. 

Дотоодын халдвар ийнхүү өндөр байгаа тул Их Британид түр хугацаагаар зорчиж байгаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа аж. Энэ талаар Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ. 

Мэдээлэлд "Британийн Засгийн газраас тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа болон визийн зөрчилтэй байгаа гадаадын иргэнээс Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдах шаардлага үүссэн нөхцөлд шинжилгээний хариу сөрөг гарахаас үл хамаарч үйлчилгээний төлбөр нэхэмжлэхгүй байх зарчмыг баримталж байна.

Хэрэв шинжилгээгээр Ковид-19 илэрч, эмчилгээ шаардагдах бол үүнийг нь NHS мөн үнэ төлбөргүй хийнэ. Түүнчлэн, Ковид-19-ийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх гадаадын иргэнээс NHS-ийн зүгээс визийн холбогдолтой мэдээлэл шаардахгүй болно" гэжээ.

 

Эх сурвалж: Лондон дахь Элчин сайдын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617192
0 эможи
keyboard_arrow_up