Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШИНЭ ТЕХНОЛОГИ: УНТЭ хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээгээр цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна

2020 оны 5 сарын 21

Arslan.mn

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг ахлагчтай, эмч Б.Оюунбилэг, лаборант Д.Одгэрэл, О.Болормаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Иммуногематологи болон эд нийцэл молекул генетикийн баг нь Изоагглютинины титрийг тодорхойлох болон хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээний шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлээд байна.

Тухайлбал,

Хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээг Монгол улсад анх удаа /2020.01.20/ нэвтрүүлснээр цусны хавдрыг молекул генетикийн шинжилгээгээр оношлох боломжтой болов.

Энэ нь цус төлжүүлэх болон лимфойд эдийн хавдрын үед хавдрын эсүүдэд илрэх хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээ юм.

Цусны эмгэгтэй хэмээн сэжиглэж буй 15 үйлчлүүлэгчид уг шинжилгээг хийхэд хоёр тохиолдол нь t(8;21)(q22;q22)(RUNX1-RUNX1T1), хоёр тохиолдол нь inv(16)(p13;q22)(CBFB-MYH11), таван тохиолдолд t(9;22)(q34;q11)(BCR-ABL) илрэв. Зургаан үйлчлүүлэгчийн хариу сөрөг гарав. Уг оношилгоог нэвтрүүлснээр оношийг нарийвчлан тогтоох, хавдрыг ДЭМБ-н ангиллаар ангилах, тавиланг урьдчилан таамаглах, эмчилгээг зөв төлөвлөх болон эмчилгээний дараах хүндрэлийг хянах зэрэг маш өндөр ач холбогдолтой юм.

Изоагглютинины титрийг Монгол улсад анх удаа /2019.04.12 /нэвтрүүлснээр цусны бүлэг тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой болов.

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гол үндэс болдог цусны А, В антигены эсрэгбие изоагглютинины титрийг хэмжих аргыг нэвтрүүлж, ритуксимаб, симулект, сийвэн солих эмчилгээ бүхий мэдрэггүйшүүлэх эмчилгээний протокол гаргадаг.

2019 оны 3 сард О бүлэгтэй 55 настай HBV, HDV, HCV-н халдвартай, элэгний хатуурал, дахисан хавдартай, үйлчлүүлэгчид донор B+ цусны бүлэгтэй төрсөн охиноос нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнөх изоагглютинины титрийг хэмжин IgM 1:64 ба IgG 1:128 байснаас сийвэн солих эмчилгээг 5 удаа хийлгэсний дараа эсрэгбиеийн титр IgM 1:4 ба IgG 1:8 бай хэмжээ хүртэл бууруулах хяналтын шинжилгээг хийж, хагалгааны өдрөөс хойш 21 хоногийн турш өдөр бүр, цааш 1 жилийн турш амжилттай хянан, ховхролт үүсэхээс амжилттай сэргийллээ.

Изоагглютинины хэмжээг тодорхойлж, хянах шинжилгээг нэвтрүүлснээр цусны АВО бүлэг үл тохирох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617251
12 эможи
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up