ХӨСҮТ: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо
2020 оны 6 сарын 17
Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ хийлгэсэн. Нөгөө нь 15 настай хүүхэд бөгөөд 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн.
Нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27
14
1
2
1
617911
45 эможи