“Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо“
2020 оны 6 сарын 19
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зургаадугаар сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүнй шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 настай нэг иргэн байна. Тэднийг өнөө өглөө ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэллээ.
Өчигдөр үүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамруулж амжлаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй" гэв.
ВИДЕО:
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 201 тохиолдол:
- Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
- Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж 2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
- 2020.04.06-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.08-ны өдөр Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. - 2020.04.13-ын өдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.19-ны өдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20-ны өдөр ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.24-ны өдөр ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.25-ны өдөр нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
2020.04.26-ны өдөр нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.02-ны өдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ
2020.05.04-ны өдөр Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
2020.05.05-ны өдөр "Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ"
2020.05.05-ны өдөр тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 42 дэх тохиолдол бүртгэгдлээ. - 2020.05.08-ны өдөр Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
2020.05.14-ны өдөр Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
2020.05.14-ны өдөр ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ.
2020.05.14-ны өдөр ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ.
2020.05.16-ны өдөр ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо. - 2020.05.17-ны өдөр ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 136 боллоо.
- 2020.05.18-ны өдөр Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.22-ны өдөр ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ. - 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.28-ны өдөр ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо.
- 2020.05.29-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
- 2020.06.01-ны өдөр ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
- 2020.06.04-ны өдөр Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
- 2020.06.05-ны өдөр Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
- 2020.06.06-ны өдөр тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
- 2020.06.08-ны өдөр ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
- 2020.06.12-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
- 2020.06.18-ны өдөр Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617976
1 эможи
Зочин
2020-06-20 03:30
Зочин
2020-06-19 14:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: