Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Дахин 10 оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 168 боллоо

2020 оны 6 сарын 24

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны зургаадугаар сарын 23-нд нийт 249 хүнд лабораторийн шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Уг шинжилгээнд:

  • Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 16 хүн /БЗД, ЧД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 39 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолооч хамрагдсан.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүсийн 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй бүгд ОХУ-д сурч байсан оюутнууд. 28-41 хоног эмчлүүлээд гарч байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 215 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээ эдгэрсэн 168, эмчлэгдэж байгаа 47 хүн байна.

Эмчлүүлж буй хүмүүсийн иргэдийн биеийн байдлын хувьд 41 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 94 хүн эмчилгээ, ажиглалтад байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
618109
26 эможи
keyboard_arrow_up