Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө төрж, охинтой болсон“

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Зургаадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоорсэн хүмүүс голчлон байгаа. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй.

ХӨСҮТ-т хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй.

Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүдрийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа.

Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хнөнгөн, 11 хүн хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрөөд охинтой болсон. Баяр хүргэе.

Дараагийн онгоцуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618276
7 эможи

Зочин
2020-06-30 19:31
Зочин
2020-06-30 11:44
keyboard_arrow_up